Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС болон Карлын Их Сургуулийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Огноо: 2016-04-12

МУИС болон Чех улсын Карлын Их Сургуулийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт2016 оны 04 дүгээр сарын 08-нд гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд:

  • Эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх
  • Эрдмийн солилцоо (Багш болон бакалавр, магистр, докторын түвшинд оюутан солилцох)
  • Хоёр талын сонирхлын салбарт эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ном хэвлэл, мэдээлэл солилцoх
  • ·Хамтарсан хурал, семинар зохион байгуулах гэх мэт хүрээнд хамтран ажиллах юм.

VOL_2888

Карлын Их Сургуулийн товч танилцуулга

Чех Улсын Карлын их сургууль нь 1348 онд байгуулагдсан 600 гаруй жилийн түүхтэй, дэлхийн ууган их дээд сургуулиудын нэг юм. КИС нь Төв Европын анхны их сургууль байсан бөгөөд Чех улсын хамгийн том, нэр хүндтэй их сургууль төдийгүй тус сургуулийн Монгол судлалын тэнхим нь Европ дахь Монгол судлалын нэр хүндтэй том төвүүдийн нэг. Түүнчлэн тус их сургуульд өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 30 гаруй докторант, оюутан суралцаж байгаа.

Бүтэц:
  • 17 факультет
  • 3 дээд сургууль
  • 6 бусад нэгж
  • 5 үйлчилгээний байгууллага
Оюутан: 51 438
·         Бакалаврын хөтөлбөр: 18 896
·         Өдрийн магистр хөтөлбөр: 15 392
·         Эчнээ магистр хөтөлбөр: 9 292
·         Докторын хөтөлбөр: 7 858
Багш, ажилчид: 8 074
·         Багш, судлаачид: 4 653
·         Бусад ажилчид: 3 421

КИС нь Төв Европ дахь тэргүүлэх эрдэм шинжилгээний их сургуулиудын нэг юм.

Тус сургууль өөрийн оршин тогтнох үндэс нь тус тусын чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн багш нар идэвхтэй байгаа үед хамгийн сайн өндөр чанартай боловсролыг олгох ба сургалт, судалгааг хамтад нь явуулах нь зөв гэж үздэг.

КИС-ийн судалгааны хөгжлийн схемүүд ( Чех хураангуй PRVOUK  гэж нэрлэдэг) нь 2012 оноос хойш КИС-д судалгааны байгууллагын дэмжлэг үзүүлж байгаа ба Их сургуулийн эрдэм шинжилгээний байгууллага болох урт хугацааны стратегийн хөгжлийг дэмжих улсын төсвөөс авсан хөрөнгө ( ” байгууллагын санхүүжилт ” гэж нэрлэдэг )-өөс санхүүждэг. Энэ схемүүдийн зорилго нь их сургуулийн эрдэм шинжилгээний бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг сайжруулж, зөвхөн үндэсний төдийгүй олон улсын хэмжээнд гаргах явдал юм. Схемүүд нь таван жилийн хугацаанд (2016 оны эцэс хүртэл) нээлттэй байна. Одоогоор PRVOUK нь хүмүүнлэгийн , нийгмийн шинжлэх ухаан,  анагаах ухаан, байгалийн шинжлэх ухаан г.м. 48 хөтөлбөрийг тусгасан. Бүх 17 факультет болон их сургуулийн бусад 4-н хүрээлэн уг хөтөлбөрт хамрагдаж, зарим өөр өөр чиглэлийн факультет хоорондоо хамтын ажиллагаа хэрэгжүүлэн оролцож байна.

Дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд тус сургуульд Нобелийн 4 шагналтан урт болон богино хугацаагаар ажиллаж байсан. /А.Эйнштэйн, Герти, Карл Кори болон Ярослав Хэйровски/.

“Web of Science”-ийн судалгаагаар тус сургууль өөрийн улсдаа хамгийн бүтээлч шинжлэх ухааны судалгааны байгууллага бөгөөд Чех улсын шинжлэх ухааны нийт бүтээлийн гуравны нэгийг тус сургуулиас гаргадаг байна. Энэ үр дүнгээрээ тус сургууль дэлхийн нийт сургуулиудын 2 хувь болох эрдэм шинжилгээ, судалгааныхаа тоо, үр дүнгээр тэргүүлдэг сургуулиудын нэгэнд багтдаг.

Тус сургуулийн судлаачдын сүүлийн үед гаргасан амжилт нь Европын цөмийн судалгааны байгууллагын туслалцаатайгаар “Хигс бозон” /Хигс бозон гэдэг нь үнэн чанартаа Хигс орны өдөөгдсөн төлөв байдал буюу бөөм хэлбэрийн ажиглагдахуйц хэлбэлзлийг нэрлэдэг ажээ./-ыг нээхэд оролцсон, 5 дугаар эзэнт улсын үед шатаагдсан эртний Египетийн дээдсүүдийн цогц хөшөөний цогцолбор, ноцтой удамшлын бодисын солилцооны өвчин хариуцсан гений дараалсан нээлт гэх мэт байгалийн судлалын олон салбарт судалгаа шинжилгээ явуулж шинэ нээлт гаргахад оролцож байгаа нь тус сургуулийг дэлхийн төвшний сургууль гэдгийг илэрхийлж байна.

Тус сургуулиас олгодог “Доцент”, “Профессор” цол нь эрдэм шинжилгээ судалгааны хүрээнийхэн дунд маш том, хүндтэй цол байсаар ирсэн юм.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X