Хоёрдугаар улирлын хичээл сонголт эхэллээ
Огноо:
Хоёрдугаар улирлын хичээл сонголт 2017.01.26-ны 11.00 цагаас эхэлж 2017.02.01-ны өдрийн 23.59 минут хүртэл 7 хоногийн хугацаанд үргэлжилнэ. СНА
МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
Огноо:
МУИС-ийн оюутнуудын “Мэргэжлийн хөтөлбөр сонгох” үйл ажиллагаа нь 2017 оны 01-р сарын 16-ны Даваа гарагаас 20-ны Баасан гараг хүртэл хоёр үе шаттайгаар явагдана. Үүнд: А. Оюутан өөрийн сонирхож байгаа мэргэжлийн хөтөлбөрт санал өгөх Б. Хөтөлбөрт өгсөн саналаа баталгаажуулах (Оюутан хэд хэдэн мэргэжлийн хөтөлбөрт санал өгөх боломжтой боловч баталгаажуулахдаа зөвхөн нэг хөтөлбөрийг сонгоно) 2017 оны 01-р сарын 16-ны Даваа гарагийн 09.00 цагт…
Эрасмус Мундус IMPAKT хөтөлбөрийн 3 дугаар зорилтот булэгт хамрагдах оюутнуудын анхааралд
Огноо:
Европын холбооны санхүүжилттэй Эрасмус Мундус IMPAKT хөтөлбөрийн 3 дугаар зорилтот бүлэгт хамрагдах оюутнууд өргөдлөө 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрдүүлнэ үү. 3 дугаар зорилтот бүлгийн талаарх мэдээллийг http://www.impakt-asia.eu/apply линкээр орж Target III (Asia) гэсэн хэсгээс авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс (Ш.Мэндбаяр)-ийн 317050 утсаар болон МУИС-ийн хичээлийн 1-р байрны 206 тоотод биеэр ирж…
Огноо:
БСШУСЯ, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд “Бүтээлч оюутан” үзэсгэлэнг 2016 оны 12 сарын 22-ноос 23-ны хооронд ШУТИС-ийн Төв номын сангийн 1 давхарт зохион байгууллаа. МУИС-аас 2016-2017 оны хичээлийн жилд энэхүү төсөлд 9 баг шалгаран үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Энэхүү өдөрлөгөөр оюутнууд өөрсдийн төслийн үйл явц, эхний шатны үр дүн, цаашид хийх ажлынхаа талаар 2 өдрийн турш оюутан, багш болон…
БНХАУ-ын “Zhong Xin Construction Group”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа боллоо
Огноо:
Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100% хөрөнгө оруулалттай “Zhong Xin Construction Group” компани, МУИС-ийн Күнзийн институтын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИС-ийн Хятад судлалын ангид суралцаж буй 2,3,4-р ангийн суралцагчид, Хятад судлалын хөтөлбөрт суралцаж буй докторант болон бусад чиглэлээр суралцаж буй МУИС-ийн 10 суралцагчидтус бүр 4000 юаний тэтгэлэг олголоо. Тэтгэлэгийн ёслолын үйл ажиллагаанд Монгол Улс дахь Дунянь бизнесийн холбоо,…
БНАЛАУ-ын Боловсролын Яамны төлөөлөгчид МУИС-д айлчиллаа
Огноо:
Оюутны Албаны дарга Б.Алтангэрэл БНАЛАУ-ын Боловсролын Яамны Оюутны асуудал хариуцсан газрын дарга Камлыса Нуансаван, Гадаад харилцааны газрын дэд дарга Кампат Петласи, Гадаад харилцааны газрын Гэрээ, эрх зүйн хэлтсийн дарга Вонгсинь Саяавонг нарыг хүлээн авч уулзан засгийн газрын гэрээний дагуу суралцаж байгаа оюутнуудын тэтгэлэг, дотуур байр, эрүүл мэндийн даатгал, суралцах нөхцөл зэрэг асуудлуудаар санал солилцов. Уулзалтад БНАЛАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Зөвлөх…
Огноо:
МУИС-ийн оюутан та бүхнийг Бээжингийн Технологийн Институтийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. 2017-2018 (Оюутан солилцоо, магистр болон докторын сургалтад) Тэтгэлэг 1: Магистр болон докторын хөтөлбөрт (нийт 3 оюутан) Тэтгэлгийн хэмжээ: Хятадын засгийн газрын тэтгэлэгт (CSC – China Scholarship Council) сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал болон сар бүрийн тэтгэлэг (Магистр 3000 юан, Доктор 3500 юан) багтана. Тэтгэлэг нь тус сургуульд суралцах…
Япон улсын Хоккайдо их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдахыг урьж байна.
Огноо:
Япон улсын Хоккайдо их сургуулийн Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдахыг урьж байна. МУИС болон Хоккайдо их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017 оны намрын улиралд магистр, мэргэжлийн эсвэл докторын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудыг Хоккайдо их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдахыг урьж байна. Тавигдах шаардлага: МУИС-ийн оюутан эсвэл төгсөгч байх. Хоккайдо их сургуульд суралцаж байгаа оюутнууд өргөдөл гаргах боломжгүй. Өөр байгууллагын…
Оюутнууд Мицубиши Корпорацийн олон улсын тэтгэлэг хүлээн авлаа
Огноо:
Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт,…
Огноо:
“Сансрын инженерчлэлийн программ, түүний хэрэглээ” төслийн хүрээнд Монголын анхны хиймэл дагуул болох “MOZALA”-н ажлын хэсгийн гишүүн М.Алтансүх 2016 оны 11 сарын 25-наас 12 сарын 9-ны хооронд Япон улсын Кюүшү Технологийн Институт дээр ажиллаа. Судлаачаар ажилласан 14 хоногийн хугацаанд тус сургуулийн лабораториуд, BIRDS төслийн багш нар болон багийнхантай уулзан хурал, семинарт оролцож хиймэл дагуулын газрын станцын байгууламж түүний ажиллах зарчим, програм…