МУИС-ийн оюутан та бүхнийг Бээжингийн Технологийн Институтийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. 2017-2018 (Оюутан солилцоо, магистр болон докторын сургалтад) Тэтгэлэг 1: Магистр болон докторын хөтөлбөрт (нийт 3 оюутан) Тэтгэлгийн хэмжээ: Хятадын засгийн газрын тэтгэлэгт (CSC – China Scholarship Council)  сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал болон сар бүрийн тэтгэлэг (Магистр 3000 юан, Доктор 3500 юан) багтана. Тэтгэлэг нь тус сургуульд суралцах нийт хугацаанд олгогдоно. Суралцах хугацаа: Магистр 2 жил, Доктор 4 жил Дараах магистрын хөтөлбөрт англи хэл дээр суралцаж болох бөгөөд давуу тал олгоно.