Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг МУИС дээр хэрэгжүүлж эхлээд 3 дахь жилдээ болж байна. Мицубиши корпорацийн нэрэмжит тэтгэлэгт нийт 134 оюутан материал ирүүлснээс докторын түвшний суралцагч-1, магистрын түвшний суралцагч-1, бакалаврын түвшний суралцагч-6, нийт 8 оюутан энэ тэтгэлэгийг авч байна. “Мitsubishi  корпорацийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтын хувьд  өмнө мэдээлж байсанчлан “Мitsubishi  корпорацийн нэрэмжит тэтгэлэг”-ийн анхан шатны шалгаруулалтыг МУИС-ийн захирлын 2016 оны 10 сарын 13-ны өдрийн А/271 тоот тушаалаар батлагдсан оюутны алба, багш нарын төлөөлөл бүхий 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хийж,  оюутнуудын материалыг Тэтгэлэг олгогч талд хүргүүлсэн. Тэтгэлэг олгогч талаас эцсийн шатны шалгаруулалт хийж тэнцсэн оюутнууддаа тэтгэлэгээ гардуулан өглөө. МИЦУБИШИ КОРПОРАЦИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ТЭНЦСЭН СУРАЛЦАГЧДЫН НЭРС