Япон улсын Хоккайдо их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдахыг урьж байна.
Огноо:Япон улсын Хоккайдо их сургуулийн Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдахыг урьж байна. МУИС болон Хоккайдо их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017 оны намрын улиралд магистр, мэргэжлийн эсвэл докторын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудыг Хоккайдо их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдахыг урьж байна. Тавигдах шаардлага:
- МУИС-ийн оюутан эсвэл төгсөгч байх. Хоккайдо их сургуульд суралцаж байгаа оюутнууд өргөдөл гаргах боломжгүй. Өөр байгууллагын тэтгэлэгт хамрагдаагүй байх
- Амжилттай суралцсан сурлагын үзүүлэлттэй байх /GPA 3.2 дээш байх/
- Эхний жилд 2 300 000 иен (хоёрдох жилээс 1 800 000 иен): Үүнд шалгалтын хураамж, элсэлтийн хураамж, курсын төлбөр (чөлөөлөнө) болон сар бүрийн амжиргааны тэтгэлэг
- Бусад
- Магистрын зэрэг: 2 жил
- Мэргэжлийн зэрэг (Нягтлан бодох болон нийтийн бодлого): 2 жил
- Мэргэжлийн зэрэг (Хууль): 3 жил
- Докторын зэрэг: 3 жил
- Докторын зэрэг (Анагаах, шүдний эмч, малын эмч, эмзүй): 4 жил
- Дээрх хөтөлбөрүүдэд элсэхээс өмнөх судлаач оюутан: 6 сар
- Бүрэн гүйцэд бөглөсөн анкет (Анкет бөглөхөөсөө өмнө тухайн сургуулийн холбогдох тэнхимтэй холбогдож, удирдагч багштай судалгааны сэдэв болон төлөвлөгөөг хэлэлцэнэ.)
- Удирдагч багшийн зөвшөөрсөн бичиг
- Албан ёсны дүнгийн хуулбар
- Тодорхойлох захиа (Recommendation letter)
- Суралцах салбар, хөтөлбөр
- Дүнгийн үзүүлэлт
- Тодорхойлох захиа
- Хоккайдо их сургуульд суралцах хүсэл эрмэлзэл
- Нэр дэвшигчид нь элсэлтийн шалгалт өгч, заасан хугацаанд элсэх үйл явцыг гүйцэтгэх шаардлагатай.
- Дээрх үйл явцыг гүйцэтгэсний дараагаар Захирлын нэрэмжит тэтгэлгийг эцсийн байдлаар баталгаажуулна.
ОЮУТНЫ АЛБА