• МИЦУБИШИ КОРПОРАЦИЙН ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА. (2022-2023 оны хичээлийн жил)

    Огноо:
    Мицубиши Корпораци нь Япон улсад төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй бөгөөд 2010 оноос Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус Корпораци нь Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх…
  • МУИС-ийн 360 ОЮУТНУУД 10’000 МОД ТАРИЛАА.

    Огноо:
    МУИС-ийн 360 гаруй оюутан залуус  2022 оны 10-р сарын 9-ний өдөр өглөөний 8 цагт  нэгэн зорилгын дор нэгдэж БАРУУН ЗАЛААТЫН АМ-ыг зорьж 10'000 мод тарин,  усалгаа хийж нэгэн өдрийг дуулж хуурдан хөгжилтэй өнгөрөөлөө. Амралтын үеэр B Production-ний хамт олон ирж манай залууст эх дэлхийдээ хийж буй ажилд нь талархан бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийж өгөв. Зураг татах холбоос: https://drive.google.com/.../1aj2DD3L5RmC-AIZbmLgxNlu... Зохион байгууллагч:…
  • “ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨӨЧ ОЮУТАН” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

    Огноо:
    МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, “Монгол Өмгөөлөгч” Хууль зүйн фирм хамтран МУИС-ийн оюутан суралцагсдад үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх “ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨӨЧ ОЮУТАН” өдөрлөгийг 2022.10.17-21-ны өдрүүдэд хичээлийн 2 дугаар болох 4 дүгээр байранд зохион байгуулах тул Та бүхнийг манай өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Зорилго:…
  • “STEM салбарт охидыг дэмжих” Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа (2022-2023 оны хичээлийн жил)

    Огноо:
    Women Empowerment Mongolia (WE Mongolia) ТББ нь АНУ-д бүртгэлтэй ашгийн бус эмэгтэйчүүдийн байгууллага. Бидний эрхэм зорилго бол мэдээлэл, мэдлэг, менторт суурилсан нөлөөллийн хүрээг бэхжүүлэн, охид эмэгтэйчүүдэд STEM-ийн чиглэлээр суралцах боломжийг нээж, охидын манлайлалыг дэмжих замаар жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулах юм. Тэтгэлэгийн Зорилго STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн чиглэлээр суралцан, улмаар мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй, сурлага сайтай…
  • БЭСҮЖИН ГРУПЫН САНХҮҮ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Г.ГЭРЭЛ АГСАНЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН ГАРЛАА.

    Огноо:
    Цаглашгүй буяны гэрэл сан нь   Монгол Улсын Их сургуулийн бакалаврын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийгэмд тустай хүн болон төлөвшихөд нь дэмжин туслах зорилгоор энэхүү Бэсүжин групын санхүү хариуцсан захирал Г.Гэрэл агсаны нэрэмжит  тэтгэлгийг  зохион байгуулан олгож байгаа билээ. 2022-2023 оны хичээлийн жилд нээлттэй зарлагдсан хугацаанд хүсэлт ирүүлсэн суралцагчдын материалыг Цагдашгүй буяны Гэрэл сан эцсийн шатны сонгон…
  • МУИС-ийн багш, суралцагчдын анхааралд

    Огноо:
    Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн Баярын хурал 2022 оны 10 дугаар сарын 5-ны Лхагва гарагт болох тул тухайн өдөр хичээл сургалтын үйл ажиллагаа явагдахгүй болохыг мэдэгдэж байна. Монгол Улсын Их Сургуулийн 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. МУИС-ийн Захиргаа
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023 оны хаврын улирлын оюутан солилцоо хөтөлбөр зарлагдлаа.

    Огноо:
    Тайваний Үндэсний их сургуулийн 2023 оны хаврын улирлын оюутан солилцоо хөтөлбөр зарлагдлаа. Шаардлага: МУИС-ийн бакалаврын төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй оюутан байх Англи эсвэл хятад хэлний CEFR B1 болон түүнээс дээш түвшинтэйг илтгэх батламж Голч оноо 3.0-аас дээш Бүрдүүлэх материал: Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх) Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр…
  • МУИС-ИЙН “КЛУБҮҮДИЙН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ 2022” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

    Огноо:
    МУИС-ийн 80 жилийн ойгоо угтан оюутны клубүүдийн танилцуулга өдөрлөг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Номын сангийн II, III давхарт  амжилттай болж өнгөрлөө. МУИС-ийн оюутны байгууллага, клубуудын үйл ажиллагааг нийт оюутнуудад сурталчлах, гишүүнчлэлд бүртгэх тэдний үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх мөн өдөрлөгөөр оюутны байгууллага клубүүд төсөл хөтөлбөр болоод хийсэн ажлынхаа тайланг нийт оюутан залуустаа танилцуулах зорилготой. МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар