Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит тэтгэлгийн эзэн тодорлоо

Огноо: 2022-12-27

Шинжлэх ухааны эрдэмтэн судлаач Гончиг овогтой Очирын нэрэмжит “Залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг”-ийг түүний гэр бүл, үр хүүхдүүдийн зүгээс санаачлан 2020 оноос эхлэн 3 дахь жилдээ олгож байна. МУИС-ийн Захирлын А/341 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нийт материалаа ирүүлсэн магистр, докторын түвшний суралцагчдыг 8 шалгуур үзүүлэлтээр дүгнэв. Шалгаруулалтад хамгийн өндөр оноог ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин судлалын хөтөлбөрийн докторын түвшний суралцагч Мягмар овогтой Алтантогос авч, “Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг-2022”-ын эзнээр тодорлоо.  

Тэтгэлгийг МУИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Очирхуяг, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Эрдэмтэн Г.Очирын гэргий З.Цэрэннадмид, хүү ХШУИС-ийн профессор О.Алтансүх, Эрдэмтэн Г.Очирын охин О.Дэлгэрмаа нар гардуулав. 

Тус тэтгэлгийн зорилго нь химийн шинжлэх ухаан болон байгаль хамгаалал-хүрээлэн буй орчны салбарт идэвхтэй сурч, судалгаа хийж буй МУИС-ийн магистрант, докторын түвшний суралцагчийн судалгааны ажлыг дэмжих, ирээдүйн шинжлэх ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулахад оршино. Тэтгэлгийн онцлог нь сурлага, судалгаа, гадаад хэлний мэдлэгийг чухалчлах бөгөөд тухайн суралцагч өмнө нь өөр тэтгэлэг авсан буюу тэтгэлгийг давхардуулж олгодогт оршино. 

Цаашид энэхүү тэтгэлгийг жил бүрийн 10 дугаар сард зарлаж, эрдэмтэн, судлаач Г.Очирын төрсөн өдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 22-ны өдөр уламжлал болгон гардуулна. 

Тэтгэлэгт шалгарсан суралцагч М.Алтантогос талархлын үг хэллээ. “Баярлалаа, эрдэмтэн судлаач Г.Очирын нэрэмжит энэхүү тэтгэлэгт шалгарсандаа баяртай байна. Юун түрүүнд энэ тэтгэлгийг санаачлан хэрэгжүүлэж буй эрдэмтэн Г.Очирын гэр бүлийхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэн цаашдын судалгаа шинжилгээ болон өөрийн туршлагын талаар чөлөөтэй хэлэлцэн яриа өрнүүллээ. 

Мэдээлэл авах утас: 77307730-1514, 91993096, enkhtaivan_ts@num.edu.mn 

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X