МУИС-ийн Индэр цуврал лекц зохион байгуулагдлаа.
Огноо:
МУИС-ийн оюутнууддаа зориулан уламжлал болгон зохион байгуулдаг МУИС-ийн ИНДЭР цуврал лекцийг оюутнуудаа хүргэдэг билээ. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. 2022-2023 оны хичээлийн жилийн 05 дугаар сарын МУИС-ийн индэр цуврал лекц сургалтыг нээж Оюутны хөгжлийн…
“Өглөөний марафон 3” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Огноо:
Үйл ажиллагааны зорилго: Оюутнуудад амьдралын зөв хэв маягийг (Тогтмол цагт унтах сэрэх, дасгал хөдөлгөөн хийх дадал болгож үр бүтээмжийг дээшлүүлэх, танилын хүрээгээ тэлж бусдаасаа суралцах боломжийг олгох, оюутнуудын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх Хугацаа: 2022.04.03-2022.04.23 Хамрах хүрээ: МУИС-ийн бакалаврын түвшний суралцагчид Төсөв: МУИС, ОХТ-өөс клубүүдэд олгох төсөвт үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулав. Үйл ажиллагааг зохион байгуулсан: МУИС-ОХТ , NUM VOLUNTEER CLUB…
“ЭЙНШТЕЙН VS НЬЮТОН” танин мэдэхүйн тэмцээн 5 дахь удаа амжилттай зохион байгуулагдлаа.
Огноо:
Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн оюутны нэгдэл клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЭЙНШТЕЙН VS НЬЮТОН” шинжлэх ухаан, танин мэдэхүйн тэмцээн 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Уг тэмцээн нь оюутан залуусын шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэгийг сорихын сацуу салбар сургуулиуд хоорондын ширүүхэн өрсөлдөөн явагддаг томоохон тэмцээнүүдийн нэг юм. Энэ удаагийн шалгаруулалтын эхний шатанд салбар сургууль…
“МИНИЙ МӨРӨӨДӨЛ-МИНИЙ АМЖИЛТ” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болов
Огноо:
Оюутны хөгжлийн төв нь “Гэрэлт цох-байшин” ТББ-тай хамтран “Миний мөрөөдөл-Миний амжилт” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж дүнгээ гаргалаа. “Гэрэлт цох-байшин” ТББ-ын тэргүүн Б.Оюунтөгс “Dell” брэндийн зөөврийн компьютерийг эсээ бичлэгийн уралдааны ялагч Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын “Улс төр судлал” хөтөлбөрийн оюутан А.Сайханцэцэгт гардуулж өгөв. Эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон оюутнууддаа МУИС-ийн брэнд бүтээгдэхүүнийг бэлэглэлээ. Идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр…
“JOB FAIR-2023” ажлын байрны өдөрлөг амжилттай боллоо
Огноо:
МУИС-ийн төгсөх түвшний суралцагчдад зориулан Монголын топ аж ахуйн нэгж, байгууллагуудын танилцуулга, цагийн болон байнгын ажлын байранд зуучлах зорилготой “JOB FAIR-2023” ажлын байрны өдөрлөг 2 өдрийн турш зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө. Өдөрлөгийг нээж МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр үг хэлж, “NUM CAREER” болон Франкофон төвийн хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн захирал Б.Алтангүл оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Өдөрлөгийн 2 дахь өдөр буюу 2023.04.06-ны өдөр…
БНСУ-ЫН ИРГЭН КАН СОНВӨНИЙ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Огноо:
Тэтгэлгийн зорилго: Уг тэтгэлэг нь 2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийн Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөр, ази судлалын тэнхимд идэвхтэй суралцаж байгаа оюутныг дэмжих. Нийт тэтгэлэгт хамруулах суралцагчийн тоо: 9 Солонгос судлал: 6 Хятад судлал: 1 Япон судлал:1 Түрэг судлал: 1 Тавих шаардлага: МУИС-ийн Ази судлалын тэнхимийн гадаад хэл – орон судлал, гадаад хэлний орчуулга, хэл шинжлэлийн хөтөлбөрөөр идэвхтэй…
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Огноо:
Монгол улсын Ерөнхий сайдын "Шинэ сэргэлт-Шинэ мянган" тэтгэлэг зарлагдлаа. "Шинэ сэргэлт-Шинэ мянган" тэтгэлгийн төрөл: Шилдэг суралцагчийн тэтгэлэг Дотоодын сургалтын байгууллагад суралцах 50 хүртэлх суралцагч тус бүрд 10,000,000.0 (арван сая) хүртэл төгрөгийн тэтгэлэг олгоно. Соёл, урлаг, спортын шилдэг суралцагчийн тэтгэлэг Дотоодын сургалтын байгууллагад суралцах 50 хүртэлх суралцагч тус бүр 10,000,000.0 (арван сая) хүртэл төгрөгийн тэтгэлэг олгоно. Гадаадын магистр, докторын сургалтын тэтгэлэг…
Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа
Огноо:
2022-2023 оны хичээлийн жилийн МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийн анхан шатны сонгон шалгаруулалтыг МУИС хийж, эцсийн шатны шалгаруулалтыг Сүмитомо Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газар суралцагчидтай ярилцлага хийсний үндсэн дээр шинээр 10 суралцагч шалгаруулж, тэтгэлэг үргэлжлүүлэн авах 20, нийт 30 суралцагчдад тэтгэлэг олгохоор боллоо. ШАЛГАРСАН СУРАЛЦАГЧДЫН НЭРС Тэтгэлэг үргэлжлүүлэн авах суралцагчид 1…
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД ОЮУТНЫ БАЙРАНД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЯРИА, ТАНИУЛГА ХИЙВ.
Огноо:
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Дэлгэрмаа болон цагдаагийн ажилтнууд оюутны 3 дугаар байрны оюутнуудад Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи, тамхины хор уршигийн талаар яриа, таниулга хийв. Суралцагсдад зориулсан хууль, эрх зүйн сургалт, мэдээлэл, яриа таниулга цувралаар үргэлжлэн явагдана. ОЮУТНЫ…
Огноо:
Япон Улсын Niigata их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Шаардлага: МУИС-ийн бакалавр/магистрын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх), Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх, Голч дүн тухайн сургуулийн онооны системээр 2.3-аас дээш байх. (аргачлалыг харах – Designated-Grade-Points-Calculation-Formula.pdf (niigata-u.ac.jp)) Хэлний түвшин: Англи/Япон хэлний дундаас дээш мэдлэгтэй байх, Бие болон…