“ЭЙНШТЕЙН VS НЬЮТОН” танин мэдэхүйн тэмцээн 5 дахь удаа амжилттай зохион байгуулагдлаа.
Огноо:Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн оюутны нэгдэл клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЭЙНШТЕЙН VS НЬЮТОН” шинжлэх ухаан, танин мэдэхүйн тэмцээн 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Уг тэмцээн нь оюутан залуусын шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэгийг сорихын сацуу салбар сургуулиуд хоорондын ширүүхэн өрсөлдөөн явагддаг томоохон тэмцээнүүдийн нэг юм. Энэ удаагийн шалгаруулалтын эхний шатанд салбар сургууль бүрийн шилдэг 350 гаруй оюутан оролцсон бөгөөд үүнээс 8 салбар сургуулийн 40 оюутан 2-р шатанд шалгаран аваргуудаа тодрууллаа. Мөн энэ удаагийн тэмцээнд Худалдаа үйлдвэрлэлийн сургуулиас баг оролцсон нь илүү онцлог байлаа.
Зураг 1. Үйл ажиллагааны үеэр
Зураг 2. Тэмцээний эхний шат
Салбар сургуулиа төлөөлөн нэг баг болон өрсөлдсөн тэмцээний сүүлийн шатанд ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН сургуулийн баг хамт олон бусдыгаа хошуучлан тэргүүн байрын эзэн боллоо.
Зураг 3. Тэмцээний Тэргүүн байрын эзэн баг
Зураг 4 Тэмцээний хаалт
Мөн тэмцээнийг дэмжин ажилласан МУИС-ийн “Оюутан хөгжлийн төв”-ийн хамт олонд баярласан талархаснаа илэрхийлэхэд таатай байна.
Зураг 5 Тэмцээний зохион байгуулагчид
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/numbsonk




