Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“JOB FAIR-2023” ажлын байрны өдөрлөг амжилттай боллоо

Огноо: 2023-04-112023-04-11

МУИС-ийн төгсөх түвшний суралцагчдад зориулан Монголын топ аж ахуйн нэгж, байгууллагуудын танилцуулга, цагийн болон байнгын ажлын байранд зуучлах зорилготой “JOB FAIR-2023” ажлын байрны өдөрлөг 2 өдрийн турш зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө. 

Өдөрлөгийг нээж МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр үг хэлж, “NUM CAREER” болон Франкофон төвийн хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн захирал Б.Алтангүл оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Өдөрлөгийн 2 дахь өдөр буюу 2023.04.06-ны өдөр нийт ажил олгогч байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй чөлөөт уулзалт зохион байгуулж санал солилцсон юм. Тус уулзалтаар МУИС-ийн оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр ажил олгогчидтой хамтран ажиллах цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.  

Уулзалтын үеэр хамтран ажиллагч байгууллагуудын хүний нөөцийн менежрүүдэд зориулан Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг ажил олгогчдод “NUM CAREER” үйлчилгээний талаарх товч танилцуулгыг хүргэж, Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн профессор Б.Цэцэгмаа “Хүний нөөцийн орчин үеийн чиг хандлага” сэдвээр лекц, сургалт зохион байгуулав.

Өдөрлөгийн үеэр МУИС-ийн суралцагчдыг ажлын байранд зуучлах зорилго бүхий шинээр нэвтрүүлж буй платформ https://career.num.edu.mn/ цахим хуудсыг оюутнууд болон ажил олгогчдод танилцуулсан нь энэ удаагийн ажлын байрны өдөрлөгийн онцлог ажил байлаа. 

Ажлын байрны үзэсгэлэнд Монголын топ 52 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд үүнээс 30 байгууллага өдөрлөгт ирж оролцсон бол 22 байгууллага нь WORKI платформоор дамжуулан цахим хэлбэрээр оролцсон.  2 өдөр үргэжилсэн өдөрлөгийн үеэр нийт 400 гаруй ажлын байрны анкет бүртгэгджээ. 

 ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X