• БНСУ-ын OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

    Огноо:
    МУИС болон БНСУ-ын Апру Эф Жи сангийн 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлгийг зарлаж байна. Тэтгэлгийн зорилго: Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь Монгол, Солонгос хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд МУИС-д идэвхитэй суралцаж буй, эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхитэй, авъяаслаг, сурлага сайтай оюутнуудад дэмжлэг үзүүлнэ.…
  • МУИС ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН 2020 ОНЫ МӨШГӨХ СУДАЛГААНЫ ТАЙЛАН ХЭВЛЭГДЛЭЭ.

    Огноо:
    Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 2018 оноос хойш МУИС төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн мөшгөх судалгааг жил бүр хийж, тайланг хэвлүүлэн алба нэгж, тэнхмүүдэд хүргүүлдэг билээ. Мөн 2019 оноос “Ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаа”, 2020 оноос “Төгсөх түвшний суралцагчдын сэтгэл ханамжийн судалгаа”-г хийж тайлан хэвлүүлж гаргадаг болсон. Энэ удаад Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 3 төрлийн судалгааны тайланг бэлэн болгож тэнхим нэгжүүдэд хүргүүлэхэд бэлэн…
  • МУИС-ийн номын сангаас зохион байгуулсан “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР – 2021” өдөрлөг цахимаар амжилттай болж өндөрлөлөө

    Огноо:
    Өдөрлөгийн хүрээнд МУИС-ийн Оюутан, залуучуудын дунд “Би монгол хэл, бичгээ дээдэлнэ” сэдэвт уралдаан зохион байгуулж • I байр: Г.Дамдинсүрэн /МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн III түвшин/ • II байр: С.Өсөхбаяр /Бизнесийн сургуулийн I түвшин/ • III байр: Г.Мөнхцэцэг /ШУС-ХУС I түвшин / тус тус шалгарлаа. Идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа баярлалаа. Та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
  • Фудан их сургуулиас зарлаж буй Залуусын инновацийн чуулганд (YICGG 2021) оролцохыг урьж байна

    Огноо:
    МУИС-ийн оюутан, суралцагчид та бүхнийг Нэгдсэн үндэстнүүдийн хөгжлийн хөтөлбөрийн (UNDP) дэмжлэгтэй, БНХАУ-ын Фудан их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас (SIRPA, Fudan University) зохион байгуулж буй Залуусын инновацийн өрсөлдөөн 2021 (Youth Innovation Competition on Global Governance) сэдэвт олон улсын оюутан, залуусын чуулганд оролцохыг урьж байна. Тус чуулга уулзалт нь 2007 оноос хойш уламжлал болон жил тутам олон улсын оюутан, залуусыг оролцуулдаг. Энэ жилийн чуулга уулзалт нь Тогтвортой хөгжилд ухаалаг хотыг…
  • Польшийн Шинжлэх ухааны академийн пост-докторын судалгааны тэтгэлэгт (PASIFIC) хөтөлбөрт урьж байна

    Огноо:
    Европын холбооны Horizon2020 хөтөлбөрийн хүрээнд санхүүжиж буй Польшийн Шинжлэх ухааны академийн пост-докторын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн (PASIFIC) сонгон шалгаруулалт 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зарлагдлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд Польшийн Шинжлэх ухааны академийн харьяа 69 хүрээлэн болон Молекул, эсийн биологийн олон улсын судалгааны хүрээлэнгийн аль нэг байгууллагад, судалгааны удирдагчийн хамт 2 жилийн хугацаанд судалгааны төсөл хэрэгжүүлэх боломжтой. Судалгааны сэдэв…
  • БНСУ-ын иргэн Кан СонВөний нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

    Огноо:
    Тэтгэлгийн зорилго:  Уг тэтгэлэг нь 2020-2021 оны хичээлийн жилд МУИС-ийн Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөр, ази судлалын тэнхимд суралцаж байгаа оюутныг дэмжих зорилготой. Нийт тэтгэлэгт хамруулах суралцагчийн тоо: 10 • Солонгос судлал: 7 • Хятад судлал: 1 • Япон судлал:1 • Түрэг судлал: 1 Тавих шаардлага: 1. МУИС-ийн Гадаад хэл – орон судлал, Гадаад хэлний орчуулга, Хэл шинжлэлийн хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй, бакалаврын түвшний суралцагч байх 2. Сурлагын голч дүн 3.0…
  • Дотуур байранд амьдарч байсан оюутнуудын анхааралд

    Огноо:
    МУИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилд Оюутны дотуур байранд оршин суух гэрээ байгуулан амьдарч байсан оюутнууд үлдэгдэл төлбөрөө авахдаа SISi мэдээллийн системд байршуулсан “Байрнаас гарах хүсэлтийн маягт”-ыг татан авч бөглөөд, уг маягтан дээрээ банк, дансны дугаараа бичиж 2021 оны 4 дүгээр сарын 16-ны дотор s_tselmeg@yahoo.com хаягаар ирүүлэхийг анхаарна уу. Дотуур байрны төлбөрийн буцаалтыг дараах 3 төрлөөр хийхээр шийдвэрлэсэн болно. Сургалтын төлбөрийн…
  • “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт оюутнуудын видео илтгэлийн уралдаанд урьж байна

    Огноо:
    Монгол Улс АХБ-нд гишүүнээр элссэний 30 жилийн тэмдэглэлт ой энэ онд тохиож буйтай холбогдуулан тус банкнаас хамтран ажиллагч талуудын хамтаар түншлэлийн түүхээ эргэн харж, ололт амжилтаа бататган, хуримтлуулсан туршлага, сургамжаа хуваалцан,цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох арга хэмжээнүүдийг бүтэн жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраас нийт бакалаврын түвшний оюутнуудын дунд “Түншлэлийн ач…
  • Австри Улсын Венийн их сургуулийн (University of Vienna, Austria) багш/ажилтан, магистр/докторын Эрасмус+ солилцооны хөтөлбөрийн бүртгэл сунгагдлаа

    Огноо:
    Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас хөтөлбөрийн хүрээнд Венийн их сургуульд зарлагдсан мэргэжлийн чиглэлээр МУИС-ийн багш (2), магистр, докторын оюутны (1) богино хугацааны солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын хугацаа сунгагдлаа. Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн үндсэн орон тооны багш/ажилтан, магистр докторын түвшний суралцагч байх ёстой бөгөөд зөвхөн МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar PIC 925609309) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана. Гэрээний…
  • Нагояа Их Сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөр /SPECIAL ADMISSION FOR THE TRANSNATIONAL DOCTORAL PROGRAMS/ зарлагдлаа

    Огноо:
    Нагояа Их Сургуулийн Боловсрол, Хүний Хөгжлийн Сургуулиас Азийн шилдэг мэргэжилтнүүдэд зориулсан Олон улсын докторын хөтөлбөрийн нэмэлт элсэлтийг зарлаад байна. Элсэлт авах хөтөлбөрүүд: Degree of Doctor of Philosophy in Education, or Degree of Doctor of Education, Department of Education Sciences, NU Degree of Doctor of Philosophy in Psychology, Department of Psychology and Human Developmental Sciences, NU Objectives The Transnational Doctoral Programs…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар