“ЭТТ” ХК АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ МУИС-ИЙН ОЮУТНУУД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО.
Огноо:“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дунд хугацаа (2021-2025)-ны “А6-20 Бизнес төлөвлөгөө” болон 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Аж үйлдвэрийн IV хувьсгал нэрэн дор олон нийтэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат, туслан гүйцэтгэгч, тээврийн компаниудын төсөл хөтөлбөрүүдийн шаардлагатай ажлын байрыг танилцуулах “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг 2021 оны 02 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Ажлын байрны нээлттэй өдөрлөгт МУИС-ийн оюутнууд анкет бөглөх, хүний нөөцтэй шууд ярилцлагад орох, компанийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах зэрэг үйлчилгээг авч идэвхтэй оролцлоо.
.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС