• МУИС-ийн багш, оюутнуудад хүргэх мэдээлэл

    Огноо:
    Тайвань улсын Юнлины Шинжлэх ухаан, Технологийн улсын их сургууль /Юнтек/ нь 1991 онд байгуулагдсан, улсынхаа бусад ижил төрлийн сургуулиудад үлгэр дууриал болсон сургууль юм. Тус сургууль Инженерчлэл, Менежмент, Дизайн, Хүмүүнлэг ба Шинжлэх ухааны коллеж гэсэн 4 коллежтэй. Эдгээр 4 коллеж нь бакалаврын 20, магистрын 26, докторын 20-н хөтөлбөртэй бөгөөд уг хөтөлбөрүүдэд  10000 гаруй оюутан суралцаж буй бөгөөд тэдгээрийн 65 хувь…
  • МУИС-ИЙН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР ХӨТӨЛБӨР цуврал лекц, уулзалт болно

    Огноо:
    Долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 17.00 цагаас зохион байгуулагддаг NUM-SPEAKER SERIES-залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн 4-р сарын ээлжит зочноор МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор Ө.Номинцэцэг оролцож, “Чөлөөт худалдааны хэлэлцээр орлогын ялгаанд нөлөөлөх нь” сэдвээр илтгэл тавих тул эрхэм судлаач багш нар, докторанд, магистрант, оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Доктор Ө.Номинцэцэг нь  2013 онд БНСУ-ын Кангвоны их сургуульд Олон улсын худалдааны чиглэлээр…
  • Монголын анхны хиймэл дагуул – 2017 онд

    Огноо:
    “МУИС-ийн оюутнуудын гараар бүтэх хиймэл дагуул” Хаанаас хөөрөх: Японы сансрын агентлагаар (JAXA) дамжуулан Олон Улсын Сансрын Станцаас (ISS) хөөрнө. Зорилго: 400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах; FM437MHz долгионоор мэдээ цацах; хиймэл дагуулын байрлал тодорхойлох; 400 км-ийн өндөрт агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох; газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ашиглах. Хиймэл дагуулын хэмжээ: CubeSat-1U (10cmx10cmx10cm) Хамтрагч сургууль: Япон улсын…
  • EBSCO Host мэдээллийн системийн туршилтын хугацаагаар нээлээ

    Огноо:
    МУИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн санг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсад өргөн хэрэглэгддэг EBSCO Host (http://search.ebscohost.com) нэгдсэн мэдээллийн системийг 2016 оны 4-р сарын 1-нээс 6-р сарын 30 хүртэл туршилтын хугацаагаар нээлээ. Ингэснээр МУИС-ийн сүлжээн дэх аль ч компьютерийг ашиглан өргөн хүрээний мэдээллийг хайх боломж бүрдэж байна. Энэ туршилтын хугацаанд EBSCO Host (http://search.ebscohost.com)-ын дараах үйлчилгээнүүд МУИС-ийн хэрэглэгчдэд нээлттэй байх юм. Үүнд:…
  • Дэлхийн оюуны өмчийн газрын Ази Номхон Далайн бүсийн товчооны зөвлөх Тэмин Эомыг хүлээн авч уулзлаа

    Огноо:
    Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив, ЭШИХ-ийн дарга А.Сайнбаяр, ТДТ-ийн мэргэжилтэн Д.Лхагвасүрэн нар Дэлхийн оюуны өмчийн газрын Ази Номхон Далайн бүсийн товчооны зөвлөх Тэмин Эом, Монгол улсын Оюуны өмчийн газрын Төлөвлөлт, бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Одгэрэл нарыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Оюуны өмчийн газар  Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран, БНСУ-ын Оюуны өмчийн газрын…
  • Доктор В.Дашдаваа “Залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт” урилгаар лекц уншлаа

    Огноо:
    МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан зохион байгуулагддаг МУИС-ийн ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР (NUM-Speaker Series) хөтөлбөрийн  3 дугаар сарын ээлжит зочноор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар сургуулийн  Гадаад хэлний төв (ГХТ) -ийн багш, доктор В.Дашдаваа оролцлоо. В.Дашдаваа нь “Монгол хэлийг тугээмэл хэлзүйн талаас судлах нь” сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар сонирхолтой лекц уншлаа. Энэ…
  • МУИС-ийн “Оюутан солилцоо хөтөлбөр” Орхон сургууль

    Огноо:
    МУИС-ийн "Оюутан солилцоо хөтөлбөр"-ийн хүрээнд Орхон аймгийн Орхон сургуулийн Менежментийн тэнхимийн Бизнесийн менежмент, Маркетингийн хөтөлбөрийн  2-3 түвшний 40 оюутан, 2 багшийн хамт 2 өдрийн турш "Хүний нөөцийн менежмент", "Маркетингийн орчин үеийн хандлагууд" гэсэн 6 цагийн хөтөлбөрт хамрагдахаас гадна МУИС-ийн төв сургуулийн номын сан, биеийн тамирын зал, Экологийн боловсролын төвтэй танилцлаа. Мөн оюутны байгууллага, клубуудтэй хамтарсан уулзалт хийж харилцан туршлага солилцлоо. Уг…
  • Төслийн тэтгэлэгт уралдаанд оролцох сонирхолтой оюутнуудад төсөл хэрхэн бичих талаар сургалт явуулав

    Огноо:
    БСШУЯ-аас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагын оюутны багаас санаачилсан бүтээлч санал, санаачлагыг дэмжих төслийн тэтгэлэгт уралдаанд хэрхэн төсөл бичих талаархи сургалт, зөвөлгөөг 3 сарын 31-ний 16:30 цагт МУИС-ийн хичээлийн 1 байрны 208 тоотод зохион байгууллаа. ШУС-ийн багш Доктор. А.Батхишиг төсөл хэрхэн бичих талаар дэлгэрэнгүй дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тус сургалтанд…
  • ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГ ЗАР

    Огноо:
    ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр багшилж, суралцаж байгаа профессор багш, оюутнуудын (бакалавр, магистр, докторын) дунд төсөл шалгаруулж, тэтгэлэг олгох уралдаан зарлаж байна. Төсөл хэрэгжүүлэх зорилго: ДБСБ ба үйлдвэрлэлийн түншлэлийг…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар