МУИС-ийн “Оюутан солилцоо хөтөлбөр” Орхон сургууль
Огноо:МУИС-ийн "Оюутан солилцоо хөтөлбөр"-ийн хүрээнд Орхон аймгийн Орхон сургуулийн Менежментийн тэнхимийн Бизнесийн менежмент, Маркетингийн хөтөлбөрийн 2-3 түвшний 40 оюутан, 2 багшийн хамт 2 өдрийн турш "Хүний нөөцийн менежмент", "Маркетингийн орчин үеийн хандлагууд" гэсэн 6 цагийн хөтөлбөрт хамрагдахаас гадна МУИС-ийн төв сургуулийн номын сан, биеийн тамирын зал, Экологийн боловсролын төвтэй танилцлаа. Мөн оюутны байгууллага, клубуудтэй хамтарсан уулзалт хийж харилцан туршлага солилцлоо.
Уг "Оюутан солилцоо хөтөлбөр" нь орон нутгийн оюутнуудыг төв сургуулийн танхимийн сургалтад хамруулж сурах арга барил, сургалтын үйл ажиллагаанд оролцуулж туршлага судлуулах, идэвхжүүлэх зорилготой юм.