Төслийн тэтгэлэгт уралдаанд оролцох сонирхолтой оюутнуудад төсөл хэрхэн бичих талаар сургалт явуулав
Огноо:БСШУЯ-аас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагын оюутны багаас санаачилсан бүтээлч санал, санаачлагыг дэмжих төслийн тэтгэлэгт уралдаанд хэрхэн төсөл бичих талаархи сургалт, зөвөлгөөг 3 сарын 31-ний 16:30 цагт МУИС-ийн хичээлийн 1 байрны 208 тоотод зохион байгууллаа.
ШУС-ийн багш Доктор. А.Батхишиг төсөл хэрхэн бичих талаар дэлгэрэнгүй дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тус сургалтанд төсөлд оролцох сонирхолтой клубын гишүүд, оюутнууд идэвхтэй оролцлоо.