Монгол хэлний бэлтгэл анги төгсөж буй гадаад оюутнуудын төгсөлт боллоо
Огноо:
Өнөөдөр /2019.06.07/ 2018-2019 оны хичээлийн жилд МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол Хэлний Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн гадаад оюутнуудын сертификат гардуулах ёслол боллоо. Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн оюутнуудад Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д-р Б.Очирхуяг, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга Д-р М.Эрдэнэчимэг, ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Б.Түвшинтөгс, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн доктор, профессор, багш (Д.Баасанбат, А.Пүрэвжанцан,…
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ манлайлж 5 сая төгрөгийн шагнал гардан авлаа
Огноо:
Монгол Улсын Их Сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй 2018 оны 9 дүгээр сард “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гуравласан гэрээ”-нд гарын үсэг зуран хамтран ажиллав. Гэрээ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт…
Б.БУЯНХАНД: “ШИНЭЭР ИРСЭН ОЮУТНУУД “СОЁЛЫН ӨДӨРЛӨГ ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ?” ГЭЭД ИХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙДАГ”
Огноо:
Эх сурвалж: Ikon.mn Монгол Улсын их сургуульд энэ хичээлийн жилд 20 орны 459 гадаад оюутан суралцаж байна. Өдөрлөгт оролцож буй гадны оюутнууд үндэсний хувцсаа өмсөж, уламжлалт хоол, соёлоо танилцуулаад оролцдог бөгөөд МУИС-д БНХАУ, ОХУ, БНСУ-аас хамгийн олон оюутан суралцаж байгааг МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Оюутны зөвлөлийн дарга Н.Мягмарсүх хэлж байв. 2013 оноос хойш уламжлал болгон жил бүр зохион байгуулж буй "Соёлын өдөрлөг"…
Гадаад оюутнууд Монгол орны тухай юу ярив?
Огноо:
Эх сурвалж: news.mn Монгол Улсын их сургуульд суралцаж буй дэлхийн 10 гаруй орны оюутнууд өнөөдөр /2019.05.17/ улс үндэстнийхээ түүх, соёл урлаг, хоолоо сурталчилж, танилцууллаа. “Монгол Улсын их сургуулийн хурлын танхимд “Олон улсын өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгуулж байна. Манай сургуулийн зүгээс жил бүр уламжлал болгон гадаад оюутнууддаа зориулан уг өдөрлөгийг хийж ирсэн. Уг өдөрлөгийн үеэр орон орны оюутнууд бие биенийхээ соёлоос…
ХБНГУ-ын Холбооны Хөтөлбөрийн Агентлагийн их сургуулийн оюутнууд МУИС-д дадлага хийж эхэллээ
Огноо:
МУИС, ХБНГУ-ын Холбооны Хөтөлбөрийн Агентлагийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Интерншип” хөтөлбөрөөр ХБНГУ-ын Холбооны Хөтөлбөрийн Агентлагийн их сургуулийн ажил мэргэжлийн хөтөлбөрийн 8 оюутан МУИС-д 4 долоо хоногийн хугацаатай дадлага хийж эхлээд байна. Оюутнууд дадлагын хугацаанд МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар, Эрдэм шинжилгээний хэлтэс, Оюутан, төгсөгчийн хэлтэс, Хамтын ажиллагааны хэлтэс, Элсэлт бүртгэлийн хэлтэс зэрэг нэгжүүдэд дадлага хийнэ. Дадлагын эхний өдрүүдэд…
Хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа
Огноо:
Цагдаагийн Ерөнхий Газрын Хар Тамхитай Тэмцэх Газар болон Монгол Улсын Их Сургууль “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, суралцагч, багш, ажилтнуудад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршиг, холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэл солилцох, соён гэгээрүүлэхэд хамтран ажиллах зорилгоор хамтын ажиллагааны “Санамж бичиг” –т гарын үсэг зурлаа.…
CAREER & JOB FAIR өдөрлөгийн үеэр МУИС-ийн 700 гаруй суралцагч ажлын байранд бүртгүүллээ
Огноо:
Хөдөлмөрийн зах зээлд шинээр хөл тавьж буй МУИС-ын шинэхэн төгсөгчдийн зан төлөв, авьяас сонирхол, хандлага ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлснээр ажил амьдралын сорилтуудыг амжилттай даван туулах төлөвлөгөөтэй, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгчийг тохирох ажлын байранд санал болгох зорилготойгоор “Тохирох ажилд нь зөв хүнийг”төслийг 4-н үе шаттайгаар 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. Эхний үе шат болох ӨӨРИЙГӨӨ…
Оюутан, төгсөгчийн хэлтэс Эрдэнэт сургуульд ажиллалаа
Огноо:
МУИС, Эрдэнэт сургуулийн суралцагчдад үйлчилгээгээ танилцуулах, тус сургуулийн элсэлтийн сурталчилгааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, суралцагчдыг идэвхжүүлэх, сэдэлжүүлэх, зорилгоор ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг, мэргэжилтэн Л.Чинзориг, Э.Сарангэрэл, Н.Алтанзул нар 2019 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Эрдэнэт сургуульд ажиллалаа. Тус арга хэмжээний үеэр ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг суралцагчдад ОТХ-ийн 12 чиглэлийн үйлчилгээг танилцуулж, сургуулийн суралцагчдын дунд нээлттэй санал асуулга явуулсан бол үргэлжлээд МУИС-ийн урлагийн…
“Гадаад хүнд монгол хэл заах арга зүй” эрдэм шинжилгээний ИЛТГЭЛ-ийн уралдаан боллоо
Огноо:
Жил бүр ОТХ болон Монгол хэл-хэл шинжлэлийн тэнхимээс хамтран монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцдаг оюутнуудын дунд явуулдаг “Гадаад хүнд монгол хэл заах арга зүй” эрдэм шинжилгээний хурал 2019 оны 04 сарын 26нд номын сангийн 203 тоотод 11:00 цагаас 14:00 цагийн хооронд боллоо. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Илтгэлийн уралдаан хэлбэрээр зохион байгуулсан юм. Монгол хэл сурч буй гадаад оюутны монгол…
“ЭРҮҮЛ ЗАЛУУС ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” өдөрлөг боллоо
Огноо:
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа “Иргэн төвтэй дүүрэг” аяныхүрээнд оюутан, сурагчдаа эрүүл мэндийн урьдчилансэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах зорилготой“ЭРҮҮЛ ЗАЛУУС ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” өдөрлөгөнөөдөр ШУТИС дээр нээлтээ хийлээ. Өдөрлөгийгнээж дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаярхэлсэн үгэндээ “Сүхбаатар дүүрэгт 17 их, дээд сургуульүйл ажиллагаагаа явуулдаг. Эрүүл залуу хүн болмонголын баялаг. Тийм учраас дүүргийн зүгээсирээдүй, хойч үе болсон залуусынхаа эрүүл мэндийгхамгаалах, гэр…