ХБНГУ-ын Холбооны Хөтөлбөрийн Агентлагийн их сургуулийн оюутнууд МУИС-д дадлага хийж эхэллээ
Огноо:МУИС, ХБНГУ-ын Холбооны Хөтөлбөрийн Агентлагийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Интерншип” хөтөлбөрөөр ХБНГУ-ын Холбооны Хөтөлбөрийн Агентлагийн их сургуулийн ажил мэргэжлийн хөтөлбөрийн 8 оюутан МУИС-д 4 долоо хоногийн хугацаатай дадлага хийж эхлээд байна.
Оюутнууд дадлагын хугацаанд МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар, Эрдэм шинжилгээний хэлтэс, Оюутан, төгсөгчийн хэлтэс, Хамтын ажиллагааны хэлтэс, Элсэлт бүртгэлийн хэлтэс зэрэг нэгжүүдэд дадлага хийнэ. Дадлагын эхний өдрүүдэд газар, хэлтсийн дарга нар оюутнуудыг хүлээн авч хэлтсийн үйл ажиллагаатай танилцуулж, ерөнхий чиглэл өгөв. Түүнчлэн оюутнууд Монгол соёл, уламжлал, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах бөгөөд оюутнууд 5 сарын 08-10 өдрүүдэд Өвөрхангай аймгийн дурсгалт газруудаар аялах аялалд хамрагдав.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС


