Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“Гадаад хүнд монгол хэл заах арга зүй” эрдэм шинжилгээний ИЛТГЭЛ-ийн уралдаан боллоо

Огноо: 2019-04-292019-04-29

Жил бүр ОТХ болон Монгол хэл-хэл шинжлэлийн тэнхимээс хамтран монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцдаг оюутнуудын дунд явуулдаг “Гадаад хүнд монгол хэл заах арга зүй” эрдэм шинжилгээний хурал 2019 оны 04 сарын 26нд номын сангийн 203 тоотод 11:00 цагаас 14:00 цагийн хооронд боллоо. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Илтгэлийн уралдаан хэлбэрээр  зохион  байгуулсан юм.

Монгол хэл сурч буй гадаад оюутны монгол хэл, түүх соёл, ёс заншил, уламжлалын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургах, ирээдүйн монгол судлаач бэлтгэхэд уг уралдааны зорилго оршиж буй юм.

Уралдаанд нийт 14 илтгэл оролцсон бөгөөд академик, шинэлэг санаа агуулсан, Гадаад хүнд монгол хэл сурахад тулгарах бэрхшээл, сайжруулах арга зам эрэлхийлэлийг тусгасан байдал, судалгааны арга зүйн хүрээнд бүтээлч сэтгэлгээгээр хандсан байдал зэргийг харгалзан 1-3 байрт шалгаруулж  Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

  • 1-р байр:   Ван Яали  /Бээжингийн их сургууль, Засгийн газрын  гэрээгээр суралцагч / “Монгол, хятадын  бага боловсролын тогтолцоо: Хүүхдэд иргэний боловсрол,  ёс суртахууны мэдлэг олгож байгаа нь”.
  • 2-р байр:   Ван Шао Шүэн / Бээжингийн их сургууль, Засгийн газрын гэрээгээр суралцагч / “ Монгол хэлний машин орчуулгын арга зарчим”
  • 3-р байр:   Амин /Өвөрмонгол  хувиараа  суралцагч / “ Өвөр монгол оюутанд кирилл бичиг сурахад тулгардаг асуудлууд”
Илтгэл тавьсан бусад оюутнуудад Талархал, дурсгалын зүйл гардуулж урамжууллаа. Илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон нийт гадаад оюутнууддаа баяр хүргэж эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье. ОЮУТАН ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X