Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ манлайлж 5 сая төгрөгийн шагнал гардан авлаа

Огноо: 2019-05-222019-05-22

Монгол Улсын Их Сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй 2018 оны 9 дүгээр сард “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гуравласан гэрээ”-нд гарын үсэг зуран хамтран ажиллав.

Гэрээ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, оюутан залуусаас гэмт хэрэгт холбогдох, өртөж хохирох шалтгаан нөхцөлийг арилгах, тэдний эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, аюулгүй орчин бүрдүүлэх зорилготой.

СБД-ийн ИТХ, СБД-ийн Цагдаагийн хэлтэс болон СБД-ийн Прокурорын газруудаас бүрдсэн ажлын хэсэг дүүргийн их дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гуравласан гэрээ”-ний дагуу хийсэн ажилтай 2 удаа танилцан 6 үзүүлэлтээр дүгнэн дүнгээ гаргав.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд 2019 оны 5 дугаар сарын 17-нд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг зохион байгуулж, гуравласан гэрээний хүрээнд сургууль, хамт олноо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай ажилласан сургууль, хамт олон, нийгмийн ажилтнуудыг шагнаж урамшуулав.

Монгол Улсын Их Сургууль дүүрэгтээ манлайлан 6 үзүүлэлтээр 39 оноо авч  тэргүүн байр эзлэн “Хүндэт өргөмжлөл”, 5 сая төгрөгийн хамт гардан авлаа.

Мөн МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн Хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээ тэргүүн байр эзлэн Талархал, мөнгөн шагналаар шагнагдлаа.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X