• ХШУИС-ийн Электроникийн хөтөлбөрийн багш нар, төгсөгчдөөс тус хөтөлбөрөөр сурч буй оюутнуудад хүнсний тусламж үзүүллээ.

    Огноо:
    ХШУИС-ийн Электроникийн хөтөлбөрийн багш нар, төгсөгчдөөс хөтөлбөрийн дотуур байрны оюутнуудад хүнсний тусламж үзүүллээ. 2020 оны 11 дүгээр сарын 19-нд МУИС-ийн ХШУИС-ийн Электроникийн хөтөлбөрийн багш нар болон төгсөгчдөөс оюутны 1, 2, 3, 5-р байранд байгаа Электроникийн инженер хөтөлбөрөөр суралцагсдад хүнсний тусламж үзүүллээ. Сэтгэлийн хандив өргөсөн багш нар: Д.Болормаа, Б.Ганбат, Б.Зориг,  Ж.Баттогтох, Д.Номин-Эрдэнэ, Ж.Дашбалжир, О.Цэнд-Аюуш, Э.Шүрэнцэцэг, Бат-Отгон, Алтанцоож нар 250000 төгрөг Төгсөгчид: 2013 оны…
  • МУИС | Дотуур байрны оюутнууддаа 7 хоногийн хүнсний хангалт хийлээ.

    Огноо:
    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол гарч их, дээд сургуулийн танхимын хичээл түр зогсож цахим хэлбэрт шилжсэн. Монгол Улсын Их Сургууль оюутны дөрвөн байранд оршин сууж буй 1106 оюутанд 7 хоногийн хүнсний хангалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтын дагуу https://www.legalinfo.mn/annex/details/7686?lawid=12552 бэлтгэж…
  • “NUM VOLUNTEER CLUB” Бүтээлч оюутан аян

    Огноо:
    2020•11•07 “Бүтээлч оюутан” аяны хүрээнд 1. NUM VOLUNTEER CLUB-н үндсэн гишүүн Г.Пэрлиймаа “Хувийн зохион байгуулалт, хэрхэн МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН байх вэ?” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. 2. “Хос уянга” клубтэй хамтран монгол УРАН БИЧЛЭГИЙН анхан шатны сургалтыг (клубийн гишүүдийнхээ хүрээнд) амжилттай зохион байгууллаа. “Хос уянга” клубийн зүгээс манай клубийн гишүүн Т.Шинэцэцэгийг УРАН БИЧЛЭГИЙН сургалтандаа үнэ төлбөргүй суралцах эрхээр Г.Булгансайханыг УРАН БИЧЛЭГИЙН сургалтандаа 50%-н…
  • Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр

    Огноо:
    Манай улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өмнөх жилүүдээс 8 хувиар өссөн боловч, дэлхий нийтээр цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор явуулын цус цуглуулалт буурсан үзүүлэлттэй байна. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал тулгарсан энэ цаг үед МУИС-ийн багш, ажилтан, суралцагсад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн цусаа хандивлаж бусдад амьдрал бэлэглэж байна.  . Өнөөдөр хичээлийн 4 дүгээр байранд болсон өдөрлөгийн нээлтэд Цус…
  • “Num Volunteer Club”- ийн залуучууд маань 10 сарыг арвин их хүч хөдөлмөр олон сайхан ажлаар үдлээ.

    Огноо:
    "Num Volunteer Club" нь бүх гишүүдийн хамтаар 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлын 10 сард дараах ажлуудыг хийлээ. 2020.10.4-Элсэлтээ авсан 2020.10.10-Аялал-Богд уул, Баруун ширээт 2020.10.05-16 "Баярлалаа багшаа " аян 2020.10.14 "Бүтээлч хүүхэд" аян ЕБС-143 2020.10.18 “Спорт өдөрлөг” Клубийн тогтмол уулзалтын цагт гишүүдийн дунд азтан шалгаруулах /тогтмол/ Num Volunteer Club-н пэйж хуудасны-Top pan шалгаруулах /тогтмол/ "Хүн бай" хөдөлгөөнд нэгдсэн Клубийн гишүүд…
  • “МОНГОЛ ОРОН БИДНИЙ НҮДЭЭР” Гадаад оюутны өдөрлөг боллоо

    Огноо:
    МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс нь 2016 оноос  жил бүр “Олон  улсын  оюутны  эрхийг  хамгаалах  өдөр”, “Монгол бахархлын өдөр”-ийг тус тус тохиолдуулан Монгол хэлний бэлтгэл  хөтөлбөрт  суралцагчдад  зориулан  монгол өв соёл, зан заншил, ардын урлаг  сурталчлах  өдөрлөгийг  зохион  байгуулж ирсэн  бөгөөд  энэ  хичээлийн  жилийн  гадаад  оюутанд  зориулсан  хамгийн  анхны  арга  хэмжээг  дээр  дурьсан  тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан  2019 оны 11 дүгээр сарын…
  • “Чиний боловсрол Монголын ирээдүй” уулзалтад 1200 оюутан оролцов

    Огноо:
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх их, дээд сургуулийн манлайлагч, шилдэг оюутнуудтай “Чиний боловсрол Монголын ирээдүй” сэдвээр чөлөөт уулзалт ярилцлага хийлээ. Соёлын төв өргөөнд болсон энэхүү уулзалтын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар оюутнуудын бүтээлийн үзэсгэлэнг сонирхсон юм. Оюутнууд юу хийж бүтээж чадахаа харуулсан тус үзэсгэлэнд 15 их, дээд сургуулийн оюутнуудын 70 гаруй бүтээлийг дэлгэжээ. Уулзалт ярилцлагад 1200 гаруй…
  • “Оюутан нас миний амьдралын эхлэл” сэдэвт уулзалт яриа боллоо

    Огноо:
    Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан “Үнэт зүйлсийн боловсролын академи”-ийн тэргүүн, гэр бүл судлаач Р.Мөнхцэцэг “Оюутан нас миний амьдралын эхлэл” сэдвээр оюутны 2-р байранд амьдардаг оюутнуудад яриа хийлээ. Оюутан суралцагсдад гэр бүлийн амьдралд бэлтгэх, бат бэх гэр бүлийг байгуулах, аливаа саад бэрхшээлийг зөвөөр даван туулах, хариуцлагатай ёс зүйтэй хандах сайн иргэн болгон төлөвшүүлэх хөгжлийн хэрэгцээг олон талаас нь хангахад гэр бүлийн…
  • МУИС-ийн 77 дахь хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

    Огноо:
    МУИС-ийн 77 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд МУИС-ийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, УИХ-ын дарга Г.Занданшатар, МУИС-ийн УЗ-ийн дарга С.Цэдэндамба, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат зэрэг зочид төлөөлөгчид оролцсон юм. 77 дахь хичээлийн шинэ жилийг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Манай сургуульд энэ хичээлийн жилд 2259 оюутан шинээр элссэн бөгөөд тэдгээрээс…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар