Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

“МОНГОЛ ОРОН БИДНИЙ НҮДЭЭР” Гадаад оюутны өдөрлөг боллоо

Огноо: 2019-11-282019-11-28

МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс нь 2016 оноос  жил бүр “Олон  улсын  оюутны  эрхийг  хамгаалах  өдөр”, “Монгол бахархлын өдөр”-ийг тус тус тохиолдуулан Монгол хэлний бэлтгэл  хөтөлбөрт  суралцагчдад  зориулан  монгол өв соёл, зан заншил, ардын урлаг  сурталчлах  өдөрлөгийг  зохион  байгуулж ирсэн  бөгөөд  энэ  хичээлийн  жилийн  гадаад  оюутанд  зориулсан  хамгийн  анхны  арга  хэмжээг  дээр  дурьсан  тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан  2019 оны 11 дүгээр сарын 22–ны  өдөр “ Монгол орны бидний нүдээр” өдөрлөгийг  зохион байгууллаа.

Өдөрлөгт  2019-2020 оны  хичээлийн  жилд  МУИС-д монгол хэл, шинжлэл, утга зохиол судлал, олон  улсын харилцаа,  хууль зүй, бизнесс маркетинг, шашин судлал, гадаад хэл шинжлэл, электроник, компьютер, мэдээллийн технологи зэрэг мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд болон оюутан солилцоо  хөтөлбөрөөр  суралцаж  байгаа  хамтын  ажиллагаатай  их  сургуулийн  оюутнууд  оролцсон юм.  Өдөрлөгийг  ОТХ-ийн  дарга М. Эрдэнэчимэг  нээж  үг хэллээ. Мөн монгол оюутны төлөөлөл “Авъяаслаг оюутан” клубын  гишүүд  морин  хуурын  аялгуугаар  хөг  нэмж, монгол  ардын  бүжгээ  толилуулж,  монгол түмний бахархал дэлхийд ганцхан уран нугаралтын үзүүлбэр үзүүлж, орчин  цагийн  амьд  хөгжим тоглож  сэтгэлийг баясгав.

Өдөрлөгт 2015 онд ОХУ-ын Тувагийн Их Сургуулиас оюутан солилцоо хөтөлбөрт суралцаж байсан одоо ОУХНУС-д “Олон улсын харилцаа” мэргэжлээр магистрын хөтөлбөрт суралцаж байгаа Айслан Хомушку гадаад оюутнуудыг төлөөлж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд  2019 онд Хууль зүйн сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр 3,6 голч оноотой бакалаврын зэрэгтэй төгссөн энэ  хичээлийн жилд цаашид  үргэлжлүүлэн магистрантурт суралцаж  байгаа  БНСУ-ын  иргэн  Ko Kyung Rak  “Монголд суралцсан  миний  туршлага” илтгэл тавьж  хэрхэн  амжилттай суралцсан талаархи  өөрийн  туршлагаас  хуваалцсан юм. Өдөрлөгт гадаад  оюутнууд  өөрсдийн үндэсний хувцасаар гоёж ирсэн бөгөөд үндэсний  хувцсаа танилцуулж, ая дууны мэндчилгээ дэвшүүлж, хөгжөөнт тоглоом тоглож, хэрхэн суралцаж байгаа талаархи санал солилцож нэгэн оройг хөгжилдөн өнгөрүүллээ. Энэ арга хэмжээг зохион байгууллахад хамтран ажилласан Ментор оюутнууддаа  баярлалаа.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН  ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо 2023-01-20
  • Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутны байранд хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-01-13
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анхааралд 2023-01-13
  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна 2023-01-10
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо 2023-01-10

Их уншсан

  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэл... posted on 2023-01-10
  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо posted on 2023-01-20
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анх... posted on 2023-01-13
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн... posted on 2023-01-10
  • “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-т зор... posted on 2023-01-05

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X