• Оновчлол оновчтой удирдлагын онолын азийн хамгийн том хурал монголд болно

    Огноо:
    Орчин цагийн математикийн ухааны нэгэн томоохон чиглэл болох оновчлол оновчтой удирдлагын онолын Ази номхон далайн бүс нутгийн хамгийн нэр хүндтэй том хурал болох ICOTA 10 (The 10th International Conference on Optimization: Techniques and Applications) хурал 2016 оны 7 дугаар сарын 23-25 өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэхүү хурал нь 3 жилд нэг удаа болдог бөгөөд анхны хурал нь 1987…
  • Газарзүйн докторантуудын судалгааны семинарт урьж байна

    Огноо:
    Дараах докторантуудын судалгааны ажлын семинар, сэдвийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Судалгааны семинарт хэлэлцэх илтгэлүүд: ХААИС-ийн докторант М.Буяндэлгэр. Сэдэв: “Газар дахин төлөвлөлтийн үндсэн асуудлууд” МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхмийн докторант Н.Оюунчимэг. Сэдэв: Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутаг ба тэдгээрийн хамгаалалтын захиргаадын орон зайн оновчтой хуваарилалтын үнэлгээ Сэдвийн хэлэлцүүлэгт: МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхмийн докторант Б.Батбилэг Хэлэлцүүлэх сэдэв: Бэлчээрийн газрын биобүтээмжийг ургамлын…
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг болох гэж байна

    Огноо:
    Голомт банктай хамтран хөдөлмөр эрхлэлтийн  өдөрлөгийг 2 сарын 25-ны 13:00-14:30 цагийн хооронд МУИС-ийн 1 байрны дугуй зааланд  зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт голомт банканд амжилттай ажиллаж байгаа МУИС-ийн төгсөгчид туршлагаасаа хуваалцах бөгөөд голомтод ажиллах хүсэлтэй оюутнуудыг бүтгэж, ажлын анкет бөглүүлж, зөвлөгөө өгнө. Та бүхэн өргөнөөр оролцоно уу
  • МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөр цуврал лекц, уулзалт болно

    Огноо:
    МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөр цуврал лекц, уулзалт болно. Судалгаа хийдэг суралцагч, багш нарт судалгаа шинжилгээний туршлага солилцох, аргазүйн зөвлөгөө өгөх зорилготойгоор зохион байгуулагддаг “NUM-SPEAKER SERIES-залуу эрдэмтдийн индэр” хөтөлбөрийн ээлжит зочноор МУИС-ийн ШУС-НУС, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш докторГ.Мэндхүү оролцож, “Монголын телевизийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавих тул эрхэм судлаач багш нар, докторанд, магистрант, оюутнуудыг өргөнөөр оролцохыг…
  • I түвшний зөвлөх багш нарын анхааралд

    Огноо:
    ХУС, БУС, НУС–ын 2015-2016 оны хичээлийн жилд Ерөнхий суурь хөтөлбөрийн I түвшний оюутнуудад мэргэжлийн хөтөлбөр сонгох журам танилцуулна. ХУС – хичээлийн 2-р байрны А зааланд /343 тоот / 2016 оны 02 сарын 26- ны 16.00 цагт, БУС, НУС - хичээлийн 2-р байрны А зааланд /343тоот / 2016 оны 02 сарын 29- ны 16.00 цагт тус тус явагдана. Жич: Мэргэжил сонголт…
  • Унгарын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

    Огноо:
    Унгарын засгийн газраас 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн Унгарын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Энэхүү тэтгэлэгийг сургалтын бүх төвшинд /бакалавр, магистр, доктор/ олгодог.  Энэ тэтгэлэгт: – Сургалтын төлбөр төлөхгүй /элсэлтийн бүртгэлийн хураамж төлнө/ – Сар бүрийн стипенд – Дотуур байраар хангана. Эсвэл байрны төлбөрт зориулан мөнгөн тэтгэлэг олгоно – Эрүүл мэндийн даатгал багтана. Хэрэв та бүхэн энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл http://www.tka.hu/international-programmes/2966/stipendium-hungaricum/ линкээр орж…
  • “Би МУИС-ийн оюутан” төслийн уралдааныг амжилттай зохион байгууллаа

    Огноо:
    МУИС-ийн Бизнесийн сургуулиас МУИС-ийн бренд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгын хүрээнд “Би МУИС-ийн Оюутан” шилдэг санаа шалгаруулах төслийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. ШИЛДЭГ ТӨСЛӨӨР: М.Билгүүн /ХШУИС-ийн ЭЗМЗ-4/, С.Лхамсүрэн /БС-ийн Санхүү менежмент-4/ нарын “Би МУИС-ийн Оюутан” төсөл ШАГНАЛТ БАЙРАНД: Д.Сод-Эрдэнэ /ХШУИС-ийн Мэдээлэл технологи-2/, Н.Эрдэнэболор /ШУС-БУС-ийн Геологи-2/, Б.Начин /ХШУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний инженер-2/ нарын “МУИС нэрийн  карт” төсөл ШАГНАЛТ БАЙРАНД: Э.Төрболд /БС-ийн ЭЗМ-4/,…
  • Нийт оюутнуудын анхааралд /Вакцинжуулалтын мэдээ/

    Огноо:
    Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/, Оюутны алба болон сургуулийн эмнэлэг хамтран МУИС-ын оюутнуудыг улаанбурхан өвчнөөс урдьчилан сэргийлэх вакцинжуулалт хамруулах үйл ажиллагаа 2016 оны 02 сарын 22-ноос эхлэн явагдаж байна. Иймээс доорх графикийн дагуу товлосон өдрүүдэд тухайн сургуулийн оюутнууд урдчилан сэргийлэх вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг хүсэх байна. Улаанбурхан өвчний вакцинжуулалтын график ¹ Сургуулийн нэрс Хариуцсан Мэргэжилтэн Оюутны тоо Хийгдэх өдөр тайлбар 1 ХШУИСургууль Буянханд 99140145  /3106/ 2501 02/22 200 оюутан хамрагдсан 2 ХЗСургууль  …
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар