Унгарын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
Огноо:Унгарын засгийн газраас 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн Унгарын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Энэхүү тэтгэлэгийг сургалтын бүх төвшинд /бакалавр, магистр, доктор/ олгодог. Энэ тэтгэлэгт: – Сургалтын төлбөр төлөхгүй /элсэлтийн бүртгэлийн хураамж төлнө/ – Сар бүрийн стипенд – Дотуур байраар хангана. Эсвэл байрны төлбөрт зориулан мөнгөн тэтгэлэг олгоно – Эрүүл мэндийн даатгал багтана. Хэрэв та бүхэн энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл http://www.tka.hu/international-programmes/2966/stipendium-hungaricum/ линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Бүртгэл 2016 оны 3 дугаар сарын 15 хүртэл явна.