Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Оновчлол оновчтой удирдлагын онолын азийн хамгийн том хурал монголд болно

Огноо: 2016-02-24

Орчин цагийн математикийн ухааны нэгэн томоохон чиглэл болох оновчлол оновчтой удирдлагын онолын Ази номхон далайн бүс нутгийн хамгийн нэр хүндтэй том хурал болох ICOTA 10 (The 10th International Conference on Optimization: Techniques and Applications) хурал 2016 оны 7 дугаар сарын 23-25 өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэхүү хурал нь 3 жилд нэг удаа болдог бөгөөд анхны хурал нь 1987 онд сингапурт зохион байгуулагдаж байсан байна. Энэ удаагийн хурлын ерөнхий зохион байгуулагч нь МУИС-ийн Математикийн хүрээлэн бөгөөд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Герман Монголын Ашигт Малтмал, Технологийн Дээд Сургуулиуд хамтран зохион байгуулахаар ажлаа эхлээд байна.

Үндэсний Зохион байгуулах хорооны даргаар МУИС-ийн профессор, Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор Р.Энхбат, Монгол Улсын Төрийн соёрхолт, доктор Ч.Алтаннар нар ажиллаж байгаа юм. Энхбат профессорын хувьд шавь нар болон хамт олныхоо дэмжлэгтэйгээр “Optimization, Simulation and Control” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2002, 2007, 2010, 2013 онуудад нийт дөрвөн удаа амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. 2010 оны хуралд гадаадын хорин хоёр орны нэг зуун хорь гаруй эрдэмтэд ирж оролцож байсан бол  2013 оны хуралд гадаадын 11 орны 80 орчим эрдэмтэн судлаачид оролцон  4 салбар хуралдаанаар хэрэглээний математик, оновчлол, оновчтой удирдлагын чиглэлийн 70 гаруй илтгэл тавигдаж байсан билээ. Энэ зун болох ICOTA 10 хуралд гадаадын 300 гаруй судлаач эрдэмтэд оролцохоор мэдэгдээд байна.

Хурлын илтгэлүүд нь

  • Linear and nonlinear programming
  • Combinatorial optimization and integer programming
  • Conic optimization
  • Equilibrium problems
  • Global optimization
  • Nonsmooth optimization
  • Stochastic programming and dynamic programming
  • Multi-objective optimization
  • Heuristic methods
  • Optimal control
  • Applications of mathematical modeling and optimization theory and methods in various areas
  • Optimization in management science

гэсэн үндсэн сэдвүүдээр тавигдах бөгөөд хуралд оролцох мэдүүлгийг болон илтгэлийн хураангуйг 2016 оны 6 дугаар сарын 23 хүртэл авна.

Хуралд тавигдсан илтгэлүүдээс шалгарсан өгүүллүүдийг олон улсад мэргэжлийн түвшинд хянан магадлагддаг, Томсон Ройтерсын болон Скопус мэдээллийн сангуудад индекстэй дараах сэтгүүлүүдэд хэвлэн олны хүртээл болгох юм. Үүнд:

  • Applied Mathematics Modelling (SCI) IF=2.253,
  • Pacific Journal of Optimization (E-SCI) IF=1.079
  • Journal of Industrial and Management Optimization (E-SCI) IF=0.843
  • Numerical Algebra, Control and Optimization

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://iom.num.edu.mn/icota2016/  веб хуудаснаас танилцаж болно.

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X