ШИНЭ ЭЛСЭГЧИД, НИЙТ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
Огноо:- МУИС-ийн оюутны цахим үнэмлэхийг 2019 ны 09 сарын 10-аас шинэ элсэгчдэд олгоно.
- Оюутны U-Money картны захиалгыг 08 сарын 25–аас хойш Нийслэлийн Боловсролын Газрын гаргасан хуваарийн дагуу авна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү http://student.num.edu.mn/?p=5545
- Дотуур байранд орох хүсэлтээ нийт оюутнууд (Шинэ элсэгч, II-IV ангийн оюутан ) 2019 оны 08 дугаар сарын 20-27 ны өдрүүдэд СИСИ системээр хүсэлтээ өгнө үү. Дотуур байрны төлбөрийг захиалга өгсөнөөс хойш 24 цагийн дотор дурьдсан банкны дансанд шилжүүлж өрөөгөө баталгаажуулж төлбөрийн баримтыг өөрийн амьдрах оюутны байрны зохион байгуулагчид өгч 2019.09.01-ээс өрөөндөө орно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. http://student.num.edu.mn/?p=5533?
- Шинээр элсэгчдэд зориулсан Чиглүүлэх сургалтыг 08 дугаар сарын 25-аас хойш явуулах бөгөөд шинэ элсэгчид идэвхитэй оролцож суралцахтай холбоотой тухайлбал хичээл сонголт, төлбөр төлөлт, хичээл баталгаажуулалтын талаархи мэдээллийг авна уу.
- Бүрэлдэхүүн сургуулийн бүртгэлийн мэргэжилтнээс СИСИ мэдээллийн систем, www.num.edu.mn, ОТХ-ийн вэб хуудас https://www.num.edu.mn/campuslife –аас бусад холбогдох мэдээллийг авна уу.
Оюутан Төгсөгчийн Хэлтэс