Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

Огноо: 2018-02-262020-07-01

Энэ үйлчилгээ нь МУИС-ийн нийт суралцагчдыг хамарсан өргөн хүрээтэй үйлчилгээ бөгөөд МУИС-ийн Оюутны цахим үнэмлэх хэвлэн олгох, оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих картын захиалга, ОТХ-ийн веб хуудсын мэдээллийн шинэчлэл, үйл ажиллагааны мэдээ мэдээлллийг сайжруулах чиглэлтэй.

 

/зураг дээр дарж томоор харна уу/

 

Оюутны цахим үнэмлэх:

МУИС-ийн бүрэлдэхүүн сургуульд суралцагчаар элсүүлэх тухай захирлын тушаал гарсны дараа элссэн суралцагчдад суралцагчийн цахим үнэмлэхийг үнэ төлбөргүй олгоно. Цахим үнэмэлэхээ гээсэн, үрэгдүүлсэн хулгайд алдсан, гэмтээсэн тохиолдолд зохих төлбөрийг  төлж нөхөн авч болно. Та сургалтын системийн үндсэн цэсний Оюутны цахим үнэмлэх хэсгээс  цахим үнэмлэх хэвлэгдсэн эсэх мөн бусад шаардлагатай мэдээллийг авч болно. 

Оюутны цахим үнэмлэх нь МУИС-ийн оюутан мөн эсэхийг батлах үндсэн бичиг баримт болно. 

  • Оюутны цахим үнэмлэхийг ашиглах боломжууд
  • Номын сангаар үйлчлүүлэх
  • ТҮЦ машинаас тодорхойлолт, дүнгийн лавлагаа авах
  • Нийтийн тээврийн хөнгөлөлттэй үнээр зорчих карт захиалах
  • Сургуулийн эмчид үзүүлэх, зөвлөгөө авах
  • Хичээлийн улирлын шалгалт өгөх
  • Оюутны байранд орох

 

Цахим үнэмлэх хэвлэгдэхэд дараах үйл ажиллагаа явагдана:

  1. Оюутан та салбар сургуулийн бүртгэл хариуцсан мэргэжилтэнд хувийн болон элсэлтийн мэдээлэл, цээж зургаа өгөх 
  2. Бүртгэл хариуцсан мэргэжилтэн таны мэдээлэл, зургийг системд бүртгэж үнэмлэх захиалга хийх
  3. "Оюутан, төгсөгчийн хэлтэс"-ийн мэргэжилтэн үнэмлэхийг хэвлэх
  4. Цахим үнэмлэх бүр дахин давтагдашгүй нууц дугаартай байдаг бөгөөд таны картын дугаарыг системд бүртгэгдэж үнэмлэх хэвлэх процесс дуусгавар болно.
  5. Суралцагч таны үнэмлэх хэвлэгдсэн, бүртгэгдсэн бол та хичээлийн II байрны 200 тоотоос үнэмлэхээ авна. 

Анхаарах зүйлс: 

  1. Таны мэдээлэлд үг, үсгийн зургийн болон бусад алдаа байгаа эсэхийг сайтар нягтална уу. Хэрвээ үнэмлэх алдаатай хэвлэгдсэн тохиолдолд дахин хэвлэхийн тулд зохих хэмжээний мөнгөн төлбөр төлөхийг анхаарна уу. 
  2. Таны бүртгэлийн мэдээлэл алдаатай байгаа тохиолдолд салбар сургуулийн бүртгэл хариуцсан мэргэжиллтэнд хандан мэдээллээ засварлуулна.

Оюутны цахим үнэмлэх гэмтсэн, гээсэн тохиолдолд:

Оюутан, суралцагч та цахим үнэмлэхээ гээгдүүлсэн гэмтээсэн бол МУИС-ийн Төвлөрсөн сангийн данс буюу Голомт банкны 1102927741 дансанд 5000 төгрөгийг тушаан баримтыг авчирч үнэмлэхээ дахин хэвлүүлэн авах боломжтой.  

ДАНС : 1102927741/МУИС Төвлөрсөн сан/

Гүйлгээний утга: СИСИ код, овог нэр, сургууль, суралцдаг хөтөлбөрийг заавал бичнэ.

 


Нийтийн тээврийн хөнгөлөлт-

Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай өдрөөр суралцаж байгаа оюутнуудад “Оюутны цахим төлбөрийн карт”-ыг олгодог бөгөөд сард 22 удаа үнэ төлбөргүй зорчих боломжтой. 

Оюутан суралцагч нь  холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн жил бүрийн  8-р сарын 25-ны хооронд МУИС Оюутан, төгсөгчийн хэлтэст бүрдүүлж өгнө.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  • Хорооны болон түр оршин суугаа тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Оюутны үнэмлэхний хуулбар;
  • “Цахим төлбөрийн карт”-ын үнэ болох 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869, Төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаасан баримт;
  • Мэдүүлгийн загвар татаж авах 

 

Цахим төлбөрийн карт ШИНЭЭР захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:

  1. Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт
  3. Картын төлбөр төлсөн баримт. /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана./

Цахим төлбөрийн карт ДАХИН захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:

2017-2018 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан боловч хаяж үрэгдүүлсэн, хугарч гэмтээсэн оюутнууд 2018-2019 оны хичээлийн жилд дахин карт худалдан авч эрхээ сунгуулан ашиглана. 

  1. Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт
  3. Дахин олгох картын төлбөр, эрх сунгалт төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3600+1000 /картын үнэ+сунгалт/ төгрөгийг УБСК-ийн Төрийн Банкны 105700523235 тоот дансанд тушаана./

Цахим төлбөрийн карт СУНГУУЛАХ оюутнуудын бүрдүүлэх материал:

2017-2018 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан, 2018-2019 оны хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана.

  1. Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тушаана./
  2. Сунгуулах картын мэдээлэл хүсэлт гаргасан оюутны мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд сунгалт хийгдэхгүй анхаарна уу.

САНАМЖ:

“Цахим төлбөрийн карт”-аа хаяж гээгдүүлсэн тохиолдолд нэн даруй тухайн картыг олгосон байгууллагад /НБГ http://www.edub.edu.mn// мэдэгдэж үрэгдүүлсэн картыг бүртгэлээс хасуулж дахин нэг удаа шинэ карт авах эрхтэй. “Цахим төлбөрийн карт”-ыг дахин авахдаа Дүнжингарав дээрх Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 58 дугаар цонхон дээрээс өөрийн биеэр мөнгө төлсөн баримт, бичиг баримтын хамт очиж картаа авна.

ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨВ нь "Улаанбаатар Смарт Карт" ХХК-ийн төв байр /Нийслэлийн засаг захиргааны IV байр/-ний 3 дахварт байрладаг. 

Утас: 7811-1289, 7015-1289


Оюутны цахим хуудас:

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн цахим хуудас нь  оюутан, суралцагсдыг үр дүнтэй суралцах, мэргэжлийн, судалгаа шинжилгээний дадлагад хамруулах, ур чадвартай болгон бэлтгэх, тэтгэлэгт хөтөлбөр, оюутны дүрэм журам, оюутан солилцоо, олон нийтийн үйл ажиллалгаа болон сонирхлын бүлгүүдийн эрэлт хэрэгцээт мэдээ, мэдээллээр хангана.  

Фэйсбүүк: https://www.facebook.com/MUISiinOyutniialba/ 

Твиттер: https://twitter.com/StudentNum 

Youtube : тун удахгүй

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,  studentaffair1942@gmail.com

Утас:7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519  (Дэлгэрэнгүй харах)

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X