Бидний тухай

Share Button

Эрхэм зорилго

Их сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, “Сургах ба сурах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх” стратегийн чиглэлийг хэрэгжүүлэхэд, оюутан чанартай боловсрол эзэмшин хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх

Бүтэц

Media Object

Алтангэрэл.Б

Газрын дарга

bln_altaa@yahoo.com

altangerel.b@num.edu.mn

75754400, 77307730 – 1510

Хичээлийн байр 2-217

Media Object

Энхжаргал.Б

Ахлах мэргэжилтэн

benkhjargal@yahoo.com

enkhjargal_b@num.edu.mn

enkhjargal@num.edu.mn

75754400, 77307730 – 1511

Хичээлийн байр 2-216

Media Object

Энхцэцэг.Б

Ахлах мэргэжилтэн

munkhuushee@yahoo.com

enkhtsetseg_b@num.edu.mn

75754400, 77307730 – 1512

Хичээлийн байр 2-200

Media Object

Сувдаа.И

Гадаад оюутан хариуцсан мэргэжилтэн

i_suvd@yahoo.com

i.suvd@num.edu.mn

studentaffairs@num.edu.mn

75754400, 77307730 – 1516

Хичээлийн байр 2-216

Media Object

Ариунзаяа.А

Нийгмийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

ariunzaya@num.edu.mn

75754400, 77307730 – 1515

Хичээлийн байр 2-200

Media Object

Зулбадам.Т

Нийгмийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

zulbadam@num.edu.mn

75754400, 77307730 – 1523

Хичээлийн байр 2-200

Media Object

Чинзориг.Л

Нийгмийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

l.chinzorig@gmail.com

75754400, 77307730 – 1513

Хичээлийн байр 2-200

Media Object

Бямбасүрэн.Ц

Боловсролын зээлийн сан хариуцсан мэргэжилтэн

мэдээлэл байхгvй

75754400, 77307730 – 1519

Хичээлийн байр 2-216

Media Object

Солонго.Ш

Боловсролын зээлийн сан хариуцсан мэргэжилтэн

solo_sfsnum@yahoo.com

solongo_sfs@num.edu.mn

75754400, 77307730 – 1517

Хичээлийн байр 2-200

Media Object

Цэлмэгсайхан.С

Боловсролын зээлийн сан хариуцсан мэргэжилтэн

s_tselme@yahoo.com

75754400, 77307730 – 1520

Хичээлийн байр 2-216

Media Object

Бурмаа.Н

Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн

мэдээлэл байхгvй

75754400, 77307730 – 1521

Хичээлийн байр 2-200

Media Object

Буянханд.Б

Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн

esunkhe@yahoo.com, buyankhan

75754400, 77307730 – 1518

Хичээлийн байр 2-200

Media Object

Чулуунцэцэг.С

Дотуур байр хариуцсан мэргэжилтэн

chukasangijav@yahoo.com

75754400, 77307730 – 1523

Хичээлийн байр 2-216

Үйл ажиллагааны чиглэлүүд

Элсэгчдэд үзүүлэх үйлчилгээ

  • Бакалавр болон магистр, докторын түвшин тус бүрээр элсэлтийг зохион байгуулахад холбогдох алба, нэгжтэй хамтран ажиллах
    –  Сурталчилгааны материал бэлтгэх
    –  Элсэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх
    –  Томилолтор ажиллах
    –  Сургалт зохион байгуулах
  • Элсэгчдэд зориулсан бүх төрлийн боловсролын үзэсгэлэн яармагт холбогдох алба, нэгжтэй хамтран ажиллах
    –  Сурталчилгааны материал бэлтгэх
    –  Элсэлтийн талаар зөвлөгөө өгөх, мэдээлэл өгөх, мэргэжил, хөтөлбөрийн талаар танилцуулан зөвлөх
    –  Томилолтоор ажиллах
    –  ЕБС-ийн суралцагсдад оюутан элсүүлэх журмыг танилцуулах мэргэжил сонгоход нь зөвлөн чиглүүлэх, сургалтыг холбогдох алба, нэгжтэй хамтран зохион байгуулах
  • Шинэ элсэгчдийг чиглүүлэх, сургалт зохион байгуулах, гарын авлагаар хангах
    –  Удирдамж боловсруулах
    –  Гадны оролцогч байгууллагуудтай холбоо тогтоох
    –  Зар гаргаж, хэвлүүлэх, тараах
    –  Үйл ажиллагаанд заал танхимыг бэлтгэх
    –  Техник тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах
    –  Сурталчилгааны материал бэлтгэх

Академик үйлчилгээ

  • Оюутнуудад хөтөлбөр сонгох, хос болон хавсарга мэргэжил сонгоход мэргэжлийн тэнхимүүдтэй хамтран зөвлөгөө өгөх
  • Оюутан сургалтын амжилтаа ахиулах, сурах чадвараа хөгжүүлэхэд чиглэсэн зөвлөн туслах үйлчилгээг мэргэжлийн тэнхимүүдтэй хамтран зохион байгуулах
  • Оюутанд зориулсан ассистеншип хөтөлбөрүүдийг мэргэжлийн тэнхимүүдтэй хамтран хэрэгжүүлэх
  • Оюутанд судалгааны ажил хийх, илтгэл тавих, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт оролцоход дэмжин туслах үйлчилгээг мэргэжлийн тэнхим, ШУА болон бусад их сургуулийн эрдэмтдийг оролцуулан зохион байгуулах
  • Оюутны сурлагын байдал, академик хөтөлбөрийн хэрэгжилтэд холбогдох алба, тэнхимтэй хамтарсан үнэлгээ хийж хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах
  • Оюутанд зориулсан ном, мэдээллийн үйлчилгээ, оюутны сурах хэрэгцээнд нийцсэн байдал, сургалтын орчинд үнэлгээ хийж чанар, хүртээмжийг сайжруулах ажлыг холбогдох нэгжтэй хамтран хэрэгжүүлэх

Оюутны тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг /Scholarships and Student Funding Services/

  • Оюутанд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн талаар зөвлөгөө өгөх
  • Орлогтой оюутан хөтөлбөрийн хүрээнд сурахын хамт ажиллах талаар зөвлөгөө өгөх
  • Тэтгэлэгт хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах
  • МУИС-ийн болон гадаад, дотоодын байгууллага, хувь хүн, сангийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах журам, шалгуурыг танилцуулж зөвлөгөө өгөх, сурталчлах
  • Олон улсын болон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд оролцон амжилт гаргасан оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд туслах, зөвлөгөө өгөх
  • Судалгааны төсөлд оролцон грант авахад зөвлөн туслах
  • Мэргэжлийн тэтгэлэгт хөтөлбөрүүд, түүнд хамрагдах нөхцөлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Боловсролын зээлийн сангийн үйлчилгээнд хамрагдахад зөвлөн туслах
    – Буцалтгүй тусламж
    – Замын зардал
    – Оюутны хөгжлийн зээл

Оюутан солилцоо /Student exchange/

  • Гадаад оюутанд зориулсан зуны сургалтыг зохион байгуулах
  • Хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын их сургуульд болон олон улсын хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо болон давхар зэргийн хөтөлбөрт хамрагдахад мэдээлэл өгөх, зөвлөн туслах, сурталчлах
    – 1-2 улирлын оюутан солилцоо
    – 2+2 зэргийн хөтөлбөр
  • Оюутанд гадаадын их сургуульд урт, богино хугацааны сургалт, семинар болон ахисан түвшний хөтөлбөрт хамрагдахад нь зөвлөн чиглүүлэх
    – Зуны сургалт (Хамтын ажиллагааны гэрээтэй болон бусад гадаадын их сургуулийн зуны сургалт)
    – Гадаадын их сургуулиуд болон олон улсын байгууллагаас оюутанд зориулан зохион байгуулагдаж байгаа хурал, чуулган болон сургалт
    – Магистр болон докторын зэргийн хөтөлбөр
    – Богино болон урт хугацааны оюутны дадлагажих хөтөлбөр
  • Завхан, Эрдэнэт бүрэлдэхүүн сургууль, дотоодын их сургууль хоорондын богино хугацааны оюутан солилцоонд хамруулах

Гадаад оюутныг дэмжих үйлчилгээ /International students/

  • Элсэлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Гадаад оюутны элсэх хүсэлтийг хүлээн авах
  • Бүртгүүлсэн материалыг хянах, шалгах
  • Бүртгүүлсэн оюутны материалыг Элсэлтийн албанд хүргүүлэх
  • Элсэлтийн албанаас элсэлттэй холбоотой мэдээлэл, гадаад оюутны шалгалтын хуваарь болон элссэн оюутны мэдээллийг хүлээн авах
  • Монгол улсын хууль тогтоомж болон сургуулийн дүрэм журмын талаар танилцуулах, мөрдүүлэх
  • Гадаад оюутныг угтан авах, байрлуулах үйлчилгээг зохион байгуулах
  • Шинэ элсэгчдийг чиглүүлэх, сургалт зохион байгуулах, гарын авлагаар хангах
  • Эрүүл мэндийн үзлэгт болон соёлын хөтөлбөрт хамруулах
  • Гадаадаас ирж суралцаж байгаа оюутнуудад хандаж хэлний болон түүх, соёлын онцлогийг таниулах ажлыг зохион байгуулах
  • Монгол орныг таниулах аяллын хөтөлбөрт хамруулах

Дотуур байр, орон сууцны үйлчилгээ /Accommodation and housing/

  • Дотуур байранд оруулах, гарах цахим бүртгэл, баталгаажуулалт
  • Оюутны байрны журам танилцуулах, гэрээ байгуулах
  • Дотуур байранд амьдрах тав тухтай аюулгүй орчинг оюутнуудад бүрдүүлэх талаар холбогдох байгууллага, алба, хэлтэстэй хамтран ажиллах
  • Дотуур байранд оюутныг хөгжүүлэх үйл ажиллагааг оюутны байгууллагатай хамтран зохион байгуулах
  • Гэр бүлтэй болон түрээсийн орон сууцанд амьдрах оюутанд дэмжин туслах
  • Оюутнуудад шилжилт хөдөлгөөн, нийтийн тээврээр зорчих, амьдрах байр олох талаар зөвлөгөө мэдээлэл өгөх
  • Оюутны дотуур байрны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөх болон мэдээллийн үйлчилгээг хуулийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих /Careers, jobs and internships/

  • Ажил олгогчдын яармаг зохион байгуулах
  • Ажилд орох хүсэлт, албан захидал бичих, ажилд оролцох ярилцлагад бэлтгэх, ажлын байрны талаар мэдээлэл өгөх, зөвлөн чиглүүлэх
  • Ажил олгогч байгууллага, хөдөлөмөр эрхлэлтийг дэмжих газартай холбоо тогтоож дадлага хийх боломж бүрдүүлэх, оюутнуудад зориулан интерншип хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлэх
  • Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, уулзалт, сургалт, зөвлөгөө зохион байгуулах
  • Ажил олгогч үйлдвэр, байгууллагуудтай танилцах аялал зохион байгуулах
  • Оюутныг ажлын байранд бэлтгэх, бизнес эрхлэхэд шаардлагатай эрх зүй хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад үзүүүлэх үйлчилгээ

  • Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламжийн тэтгэлэгт хамруулах
  • Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд суралцах хувийн төлөвлгөө боловсруулан ажиллах талаар зөвлөгөө өгөх
  • Хөгжлийн бэрхшээлтэй оюутныг номын сангаас үйлчилгээ авах, соёл урлагийн арга хэмжээнд оролцуулах, тав тухтай зориулалтын орчинг бий болгох
  • Хөдөлгөөний бэрхшээлтэй оюутанд зориулалтын зам, ариун цэврийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх

Хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээ

  • Нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөх болон мэдээллийн үйлчилгээг хуулийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах
  • Сургуулийн дүрэм, журмуудыг танилцуулан мөрдлөг болгох арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Хүчирхийллийн эсрэг болон сэтгэцийн эрүүл мэндийн талаар боловсрол эзэмшүүлэх, мансууруулах бодисоос хамгаалах талаар зөвлөн чиглүүлэх үйлчилгээг сэтгэл зүйчид, нийгмийн ажилтан нарын оролцоотой зохион байгуулах

Эрүүл мэндийн үйлчилгээ

  • Эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
  • Оюутанд хандсан нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх
  • Хичээлийн байранд ажиллаж байгаа цайны газрууд, оюутны дотуур байрны худалдааны цэгүүдэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж хяналт тавих
  • Сэтгэл зүйн зөвлөгөө авахд дэмжин туслах үйлчилгээ үзүүлэх
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдахад оюутнуудад зөвлөн туслах
  • Оюутанд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сургуулийн “эрүүл мэндийн төв”-өөр дамжуулан үзүүлэх

Соёл, Cпортын үйлчилгээ

  • Хичээлийн жилийн нээлт, төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа зохион байгуулах
  • Оюутны урлагийн авьяасыг дэмжих, урлагийн бие даасан тоглолт бэлтгэх, сонгодог урлагийг сурталчлах ажлыг зохион байгуулах
  • Оюутны спортын уралдаан, тэмцээнийг холбогдох тэнхимтэй хамтран графикаар зохион байгуулах
  • Оюутанд зориулсан фитнес клуб ажиллуулах зэрэг бялдаржуулан эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг зохион байгуулах
  • Оюутны байгууллагатай хамтран оюутнуудад зориулсан амралт, чөлөөт цагийн хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэх

Оюутны байгууллагад зөвлөн туслах

  • Оюуны байгууллагын удирдлага, идэвхтнүүдэд зориулан оюутны өөрөө удирдах ёсыг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлэх
  • Оюутны байгууллагатай хамтран манлайллын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх
  • Олон улсын оюутны байгууллагатай хамтран ажиллахад зөвлөн дэмжих
  • Оюутны клубуудын үйл ажиллагааг дэмжин чиглүүлэх

Төгсөгчидтэй ажиллах

  • Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдалд судалгаа хийх
  • Төгсөгчдөд зориулан ажил, мэргэжлээрээ ахин дэвших (career) талаар мэргэжлийн дэмжих үйлчилгээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
  • Төгсөчдөөс сургуулийн хөгжлийг дэмжих санхүүжилтийн эх үүсвэрүүдийг бий болгох ажлыг зохион байгуулах

Оюутны нийгэмд хандсан үйлчилгээ болон хамтын үйл ажиллагаа

  • Нийгэмд шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг дэлгэрүүлэх, ногоон эдийн засгийг дэмжих үйл ажиллагаанд оролцох
  • Нийгмийн эмзэг бүлэгт хандсан туслах үйл ажиллагааг зохион байгуулах
  • Хотын соёлыг төлөвшүүлэх, амьдрах аюулгүй тав тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулах
  • Улаан загалмай, эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг зэрэг олон нийтийн байгууллагатай хамтарсан үйл ажилгааг явуулах
  • Оюутны болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн болон олон нийтийн байгууллагуудтай тодорхой чиглэлээр хамтран ажиллах
  • Шинжлэх ухаан, соёл урлаг, спортын болон бизнесийн байгууллагуудтай хамтран нийгэмд, залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах