Америкт Суралцацгаая их дээд сургуулиуд дээрх хөтөлбөр сурталчилгааны аян
Огноо:АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгждэг бакалаврын оюутнуудад зориулсан Глобал ЮГРАД, SUSI хөтөлбөрүүд зарлагдсантай холбоотойгоор ЭСЯ-аас хамтран хөтөлбөр хэрэгжүүлж буй болон томоохон их дээд сургуулиудаар орж оюутнуудад хөтөлбөрүүдийн танилцуулга хийх:
- Бакалаврын 1, 2, 3-р курсийн оюутнуудад зориулсан нэг семестрийн, бүрэн тэтгэлэгт Глобал UGRAD хөтөлбөр
- Бакалаврын 1, 2, 3-р курсийн эмэгтэй оюутнуудад зориулсан 5-6 долоо хоногийн зуны, бүрэн тэтгэлэгт Манлайллын SUSI хөтөлбөр
- Залуу мэргэжилтнүүдэд зориулсан АНУ-д магистрын зэрэг эзэмшээд ирэх боломжийг олгодог, бүрэн тэтгэлэгт Фулбрайтын Оюутны хөтөлбөр
- Америкт суралцах сонирхолтой сурагч нарт үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг Америкийн боловсролын зөвлөгөөний төв болох EducationUSA хөтөлбөр
- Англи хэл сурах үнэ төлбөргүй онлайн хичээлүүд
- Америкт суралцах зорилготой иргэдэд зориулсан F-1 визний танилцуулга, г.м.
Мөн дээрх танилцуулга хөтөлбөрийн мэдээллээ тараахаас гадна сурагчдын сонирхсон асуултад хариулт өгөх болно.
Хуваарь
Яриа | Мэдээллийн ширээ | |
14:00-14:30 | ЭСЯ-ны тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга | ЭСЯ-ны ширээ EducationUSA-ын ширээ |
14:30-15:00 | EducationUSA боловсролын зөвлөгөөний төвийн танилцуулга | |
15:30-16:00 | Оюутны F-1 визний танилцуулга |