• Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай ажилласан тул Талархал хүртэв

    Огноо:
    2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Саруултуяа нар МУИС-д Талархал гардууллаа. Энэхүү талархлыг МУИС нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндсэн үүргээ биелүүлж, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох орчныг бүрдүүлэх ажилд оюутны оролцоог нэмэгдүүлж, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан…
  • Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршгийн талаар сургалт зохион байгууллаа

    Огноо:
    2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр МУИС-ийн багш, ажилтан, оюутнуудад Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Эрхэсбаатар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршиг, холбогдох хууль тогтоомжийг таниулан сурталчлах чиглэлээр сургалт хийв. Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршиг, холбогдох хууль тогтоомжийг таниулан сурталчлах лекц болно

    Огноо:
    Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршиг, холбогдох хууль тогтоомжийг таниулан сурталчлах чиглэлээр сургалт, семинар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагт Номын сангийн 202 тоот лекцийн танхимд болох тул багш, ажилтан, оюутнууд идэвхтэй оролцоно уу. Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • “МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ-2019” ахисан түвшний суралцагчдад тэтгэлэг олголоо

    Огноо:
    МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, урлаг, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвх чармайлтыг өрнүүлэх зорилготой МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт нийт 184 суралцагчийг хамруулан, тэтгэлгийг гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд болсон билээ. Энэ үйл ажиллагааны үргэлжлэл болох ахисан түвшний суралцагчдад зориулсан тэтгэлэг…
  • Хуавей техноложи компанитай хамтран “Workshop” сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа

    Огноо:
    МУИС-ийн төгсөгчдийг мэргэшүүлж чадавхжуулах, суралцагсдын карьер хөгжлийн төвийг байгуулахад бэлтгэх, суралцагсдыг цагийн болон урт хугацааны ажилд зуучлах гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Оюутан, төгсөгчийн хэлтсээс олон ажлыг зохион байгуулж байна. МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, ОУ-ын Хуавей техноложи компанитай хамтран “Workshop” сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус сургалтад ХШУИС-ийн болон инженерийн чиглэлээр суралцаж буй 40 гаруй оюутан хамрагдсан юм. Мөн ОУ-ын Хуавей техноложи компани…
  • Гадаад оюутнуудад сургалт зохион байгуулав

    Огноо:
    МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдээлэлтэй байхын ач холбогдол, гэмт хэрэг, зөрчлийн талаар, мансууруулах бодисын хор уршиг, эрх зүйн зохицуулалтын талаар цуврал сургалтыг зохион байгуулж байна. Тэгвэл 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Прокурорын газартай хамтран МУИС-д суралцдаг гадаад оюутнуудад зориулан Монгол Улсын Эрүүгийн хууль, холбогдох хууль тогтоомжийн талаар уулзалт, ярилцлага хийлээ.…
  • МУИС-д суралцагч гадаад оюутнуудын дунд “Монгол хэл хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг зохион байгууллаа

    Огноо:
    Оюутан, төгсөгчийн хэлтэс нь ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимтэй хамтран монгол хэлний бэлтгэл ангид суралцагч гадаад оюутнуудын дунд “Монгол хэл хэн сайн мэдэх вэ” тэмцээнийг 2018 оны 12 дугаар сарын 14-нд зохион байгууллаа. Тэмцээнд монгол хэлний анхан, дунд, гүнзгий түвшинд суралцагч 110 гаруй оюутнууд анхан шатны 3 баг, дунд, гүнзгий шатны 4 баг болон оролцлоо. Тэмцээний…
  • Мицубиши корпорацийн нэрэмжит олон улсын тэтгэлгийг 11 оюутан гардан авлаа

    Огноо:
    МУИС-д суралцагчдад Мицубиши корпорацийн нэрэмжит олон улсын тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа 2018 оны 12 сарын 17-ны өдөр боллоо. Ёслолын ажиллагаанд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Оюутан, төгсөгчийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал, Мицубиши корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хамажима Хироаки, Мицубиши корпорацийн Нийгмийн хариуцлагын төсөл хариуцсан ахлах ажилтан Г.Золжаргал болон тэтгэлэг…
  • Үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө тогтмол өгч байна

    Огноо:
    МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс ХЗС-ийн Практик сургалтын төвтэй хамтран МУИС-ийн багш, ажилтан, оюутнуудад хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна. Хууль зүйн анхан шатны зөвлөгөөг Практик сургалтын төвийн клиникч оюутнууд багшийн удирдлага дор долоо хоног бүрийн Лхагва гарагт 11.00-16.00 цагийн хооронд хичээлийн II байрны 2 давхарт тогтмол өгөх юм. Та бүхэн өөрт тулгамдсан хууль, эрх зүйн асуудлаарх зөвлөгөө, мэдээллийг тогтмол…
  • “Оюутан-эргүүл” ажиллаж эхэллээ

    Огноо:
    Оюутан залуусын идэвх, санаачлагад суурилсан хяналтыг бий болгож, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оюутны дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс болон хорооны цагдаагийн ажилтнуудтай хамтран МУИС-ийн оюутны “Оюутан-эргүүл” ажиллаж эхэллээ. Оюутан залуус өөрсдийн сурч, амьдарч буй сургууль, дотуур байр, гудамжны аюулгүй байдлыг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн ажилтнуудтай хамтран эргүүлийн үүрэг гүйцэтгэж…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар