“Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
Огноо:
“Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөр (2022-2023 он) Удирдамж Дэлхийн Монгол угсаатны эв найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх Монгол хэл бичиг, түүх, соёл, Монгол бахархлыг үеийн үед өвлүүлэх зорилгоор “Элбэгдорж хүрээлэн” (EBI) болон “Дэлхийн Монголчуудын холбоо”-ны зүгээс дэлхийн Монгол угсаатны оюутан, залуусыг Монгол улсад амьдрах, сурч хөдөлмөрлөхөд дэмжлэг үзүүлэх “Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2022-2023 зарлаж байна. Хамрах хүрээ: ОХУ-ын Бүгд Найрамдах…
Mitsubishi UFJ Foundation нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
Огноо:
Тэтгэлгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд оюутнуудын идэвхи санаачлагыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах. Тэтгэлэг хүлээн авагчийн тоо: 12 суралцагч Тэтгэлгийн хэмжээ: 500 ам. доллар Тэтгэлгийн нөхцөл: Тэтгэлэг суралцагчид нэг удаа олгогдоно. Гаргасан амжилт, ахиц дэвшлийг харгалзан сургуулийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн хүсэлтээр нэг удаа үргэлжлүүлэх буюу тэтгэлгийн хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна. Суралцагчид тавигдах шаардлага:…
Бадраа агсны нэрэмжит 2022-2023 оны тэтгэлэг зарлагдлаа.
Огноо:
Шударга Ёсыг Бадраах Сан нь Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэх, ирээдүйн бизнес санхүүгийн салбарт шударга залуусыг бэлтгэх зорилгоор 2006 оноос эхлэн жил бүр идэвх зүтгэлтэй оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн. Энэхүү тэтгэлэг нь оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна найз нөхдийн хүрээгээ тэлэх, үе тэнгийнхнээсээ сурч, хөгжих боломжийг олгодог билээ. Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах…
“МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ” зарлагдлаа
Огноо:
Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжихэд оршино. Дараах болзол хангасан суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой. АХИСАН ТҮВШНИЙ СУРАЛЦАГЧ Тэтгэлэгт нийт 10 суралцагчийг шалгаруулна Суралцагчийн хувийн төлөвлөгөөнд үндэслэн сүүлийн хоёр улирал дараалан суралцаж, улирал дараалан 6-аас дээш хичээл багц цагийн…
Азийн хөгжлийн сангийн тэтгэлэг зарлагдлаа
Огноо:
МУИС болон Азийн хөгжлийн сангийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Азийн хөгжлийн сангийн тэтгэлгийг /2022-2023 оны хичээлийн жил/ зарлаж байна. Тэтгэлгийн зорилго: Азийн хөгжлийн сан нь сургалт, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин хөгжүүлэх ерөнхий зорилгын хүрээнд МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих зорилготой. Тэтгэлгийн хүрээ: Жил бүр бакалаврын түвшний нийт 10 суралцагчид тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлэгт…
Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа.
Огноо:
Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой. Жил бүр бакалаврын түвшний 6 суралцагч тэтгэлэг олгоно. Тэтгэлгийн хэмжээ: 500 ам.доллар Тэтгэлэгт тавигдах шаардлага: МУИС-ийн бакалаврын түвшний, идэвхтэй төлөвийн суралцагч байх, Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх, Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх, Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний…
Ажиа Гэгээний нэрэмжит “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөр зарлагдлаа
Огноо:
“Зөв Тэтгэлэг Сан” байгуулагдсанаас хойш өнгөрсөн 3 жилийн хугацаанд жил бүр сонгон шалгаруулалт явуулан одоогоор нийт 39 оюутанд тэтгэлэг олгосоор байна. 2019 онд 10 оюутан, 2020 онд 15 оюутан, 2021 онд 14 оюутан шалгарсан ба нийт 8 их сургуулийн 27 мэргэжлийн оюутнууд суралцаж байна. Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэл, бусдыг хайрлан эх орон, амьдарч байгаа орон нутаг, олон нийтэд, соёл,…
Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг зарлагдлаа
Огноо:
Шинжлэх ухааны эрдэмтэн судлаач Гончигийн Очир 1944 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрж, бага дунд сургуулийг нутагтаа дүүргэн, 1968 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын (хуучин нэрээр, одоо Оросын Холбооны Улс) С.К.Тимошекийн нэрэмжит Москвагийн Химийн цэргийн академид элсэн, 1972 онд онц дүнтэй төгсжээ. 1975 оноос Батлан Хамгаалах Яамнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1990 он хүртэл Шинжлэх Ухааны Академийн Хими, хими…