Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Mitsubishi UFJ Foundation нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Огноо: 2022-11-15

Тэтгэлгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд  оюутнуудын идэвхи санаачлагыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах.

Тэтгэлэг хүлээн авагчийн тоо: 12 суралцагч

Тэтгэлгийн хэмжээ:  500 ам. доллар

Тэтгэлгийн нөхцөл:  Тэтгэлэг суралцагчид нэг удаа олгогдоно. Гаргасан амжилт, ахиц дэвшлийг харгалзан сургуулийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн хүсэлтээр нэг удаа үргэлжлүүлэх буюу тэтгэлгийн хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.

Суралцагчид тавигдах шаардлага:

  • ШУС, ХЗС, ХШУИС, ОУХНУС-ийн идэвхтэй суралцаж буй бакалаврын түвшний суралцагчид
  • Голч дүн 3,0 ба түүнээс дээш байх
  • Суралцах чадвар, идэвх санаачлагаа илтгэн харуулсан 3,4,5 дугаар түвшний бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх
  • Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүсэлт гаргах анкет (загварын дагуу, англиар шивсэн байх) татах
  • Сурлагын дүнгийн албан ёсны тодорхойлолт-англи, монгол хэл дээр (ТҮЦ машинаас авсан байх)
  • Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар (ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт)

Материал хүлээн авах  хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 02-ны 15:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж мөн бичиг баримтыг хувийг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан,  төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгсөнөөр бүртгэл баталгаажна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу. Мэдээлэл авах утас: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X