Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Азийн хөгжлийн сангийн тэтгэлэг зарлагдлаа

Огноо: 2022-09-06

МУИС болон Азийн хөгжлийн сангийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Азийн хөгжлийн сангийн тэтгэлгийг /2022-2023 оны хичээлийн жил/ зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго: Азийн хөгжлийн сан нь сургалт, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин хөгжүүлэх ерөнхий зорилгын хүрээнд МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих  зорилготой.

Тэтгэлгийн хүрээ:   Жил бүр бакалаврын түвшний нийт 10 суралцагчид  тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртэл нь  тэтгэлгийг олгох юм.  Анхан шатны сонгон шалгаруулалтыг МУИС хийж, тэтгэлгийн эцсийн шатны шалгаруулалтыг Азийн хөгжлийн сан хийх болно.

Тэтгэлгийн хэмжээ: 500 ам. доллар

Шалгаруулах суралцагчийн тоо:

  • Солонгос хэлний хөтөлбөрөөр суралцаж буй 5 суралцагч
  • ШУС-ХУС, НУС-д суралцаж буй 5 суралцагч

 Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын  идэвхтэй суралцаж буй 2-р түвшний  суралцагч байх,
  2. Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх,
  3. Бусад эх үүсвэрээс тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  4. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах (бичих шаардлагатай хэсгийг 1 нүүр бүтэн бичих)
  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/ тамга шаардлагагүй
  3. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар /ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт/
  4. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай байгааг тодорхойлсон  баримт (Өрхийн орлогын тодорхойлолт болон бусад  баримтууд)

Материал хүлээн авах  хугацаа:  2022 оны 9 дүгээр сарын 23-ны 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгсөнөөр бүртгэл баталгаажна.

Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X