Төсөл хүлээж авах хугацаа өнөөдөр дуусна
Огноо:
Оюутнууд Та бүхэн БСШУЯ-аас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагын оюутны багаас санаачилсан бүтээлч санал, санаачлагыг дэмжих төслийн тэтгэлэгт уралдааны төсөл хүлээн авах эцсийн хугацаа өнөөдөр буюу 04 дүгээр сарын 07-ны 12 цагт дуусна. Төслийг хичээлийн I байрны 219 тоотод авна. Төсөлд оролцох оюутнууд яаравчлаарай. Уралдаант төслийн мэдээлэл, журамтай БСШУЯ-ны www.meds.gov.mn,…
“Хүссэн ажилдаа хэрхэн орж чадах вэ?” чадавхжуулах сургалт
Огноо:
Өнөөдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 07 ны 15:00 цагт ШУС -д "Хүссэн ажилдаа хэрхэн орж чадах вэ?" чадавхжуулах сургалт хичээлийн II байрны 343 тоотод болно. Оюутан та бүхэн өргөнөөр оролцоно уу! Оюутны алба
Огноо:
МУИС-ийн нийт оюутан залуучууд, багш, ажилчдад зориулан "Дэлхийн цирк Монголд" тоглолтийг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх боломжийг олгож байна. Хөнгөлөлт 2016.04.07-08-ны тоглолтуудад хүчинтэй ба 20000т, 15000т, 10000т болж байна. Та бүхэн захиалгаа урьдчилан 88056088 дугаарт өгнө үү? Жич: VIP30000 хямдрахгүй мөн секторуудад суудал заах боломжгүй юм байна. Бүх тоглолтуудын суудал кассанд очсон учир 88056088-т захиалга өгснөөр кассаас авч ирүүлэх боломжтой болох юм.…
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд “Монгол Ай Ди” ХХК дээр зочлов
Огноо:
Оюутны алба хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ХШУИС-ийн төгсөх ангийн оюутнуудтай автобустай аялал хийлээ. Энэ автобустай аяллаар мэдээлэл технологийн компани болох “Монгол Ай Ди” ХХК дээр зочилсон юм. Хөтөлбөр ёсоор 1-р байрны урдаас автобустай хөдөлсөн бөгөөд автобус дотор оюутнуудтай эерэг сэтгэлгээний талаар хөөрөлдсөөр товлосон газраа очлоо. Оюутнууд аяллын явцдаа Монгол Ай Ди компанитай болон тус компанийн хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцсан…
Оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ
Огноо:
МУИС-ийн Орхон сургуулийн Менежментийн тэнхим, МУИС-ийн Оюутны алба, Бизнесийн сургуультай хамтран 2016 оны 03-р сарын 30-31 өдрүүдэд богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Эрдэнэт – Улаанбаатар 2016-03-29 Хөтөлбөрт Менежментийн тэнхимийн Маркетингийн 2,3-р түвшний 20, Менежмент хөтөлбөрийн 3-р түвшний 22 нийт 42 оюутан Маркетингийн багш Н.Цэрмаа, Менежментийн багш Ш.Одончимэг нарын хамт хамрагдсан ба 03-р сарын 30-ны өдөр “Хүний…
“POSCO Asia Fellowship-2016” тэтгэлэг зарлагдлаа
Огноо:
Тэтгэлэгийн зорилго: Азийн залуу удирдагчдыг дэмждэг POSCO Asia Fellowship нэрэмжит тэтгэлэгийг дэлхийн олон орны залуучуудад олгодог бөгөөд Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж буй шилдэг оюутнуудыг дэмжих зорилготой. Тэтгэлэгийн шаардлага: МУИС-ийн идэвхитэй төлөвийн бакалаврын 2-р түвшний суралцагч байх, Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх, Улиралд 12-оос багагүй багц цагийн хичээл судласан…
100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээн боллоо
Огноо:
МУИС 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээн маань өнгөрсөн 04 дүгээр сарын 02-ны өдөр амжилттай зохиогдлоо. Нийт оролцсон даамны спортоор хичээллэдэг болон сонирхдог залуусдаа дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилтыг хүсье. ЭРЭГТЭЙ: 1-р байр- О. Энхбат /БС-4/ 2-р байр- Г. Наранбаатар /БС-2/ 3-р байр- Болдсүх /БУС-4/ Тусгай байр- А. Ганболор /БУС-4/ Тусгай байр- Б. Баатарцогт /ХЗС-3/ ЭМЭГТЭЙ: 1-р байр- М.…
“Оюутны дотуур байран дах гэмт явдал, түүнээс урдчилан сэргийлэх арга зам” сэдэвт семинар боллоо
Огноо:
МУИС-ийн Оюутны албанаас 2015-2016 оны хичээлийн жилийн хаврын улиралд хэрэгжүүлэх боломжтой оюутны санаачлагатай төслийн сонгон шалгаруулалтад шалгарсан Залуу криминологич клубын хэрэгжүүлж байгаа "Оюутны дотуур байран дах гэмт явдал, түүнээс урдчилан сэргийлэх арга зам" сэдэвт төслийн хүрээнд МУИС-ийн гадаад оюутны дотуур байранд 2016 оны 04 дугаар сарын 02- нд гадаад оюутнуудын дунд сургалт семинарыг хийлээ. Энэхүү сургалт МУИС-ийн оюутны дотуур байрнуудад үргэлжлэн хийгдэх болно.
Төгсөх ангийн оюутнуудыг ажлын байранд урьж байна
Огноо:
“Интерактив” ХХК бие дааж суралцаж, хариуцлага хүлээн ажиллах чадвартай, логик сэтгэлгээтэй шинэ төгсөгчдийг нээлттэй ажлын байранд урьж байна. 1. .NET, PHP програм зохиогч PHP ажлын байранд тавигдах шаардлага: PHP 5, OOP хэлний өндөр мэдлэгтэй. MySQL 5.x, MsSQL, Oracle 11g/12c эдгээр өгөгдлийн сангуудын аль нэг дээр ажиллах чадвартай. MVC аргачлалын мэдлэгтэй байх ба түүний дагуу дизайн хийх, програм бичих чадвартай байх Мэдээлэл солилцох болон Interface…