“Оюутны дотуур байран дах гэмт явдал, түүнээс урдчилан сэргийлэх арга зам” сэдэвт семинар боллоо
Огноо:МУИС-ийн Оюутны албанаас 2015-2016 оны хичээлийн жилийн хаврын улиралд хэрэгжүүлэх боломжтой оюутны санаачлагатай төслийн сонгон шалгаруулалтад шалгарсан Залуу криминологич клубын хэрэгжүүлж байгаа "Оюутны дотуур байран дах гэмт явдал, түүнээс урдчилан сэргийлэх арга зам" сэдэвт төслийн хүрээнд МУИС-ийн гадаад оюутны дотуур байранд 2016 оны 04 дугаар сарын 02- нд гадаад оюутнуудын дунд сургалт семинарыг хийлээ.
Энэхүү сургалт МУИС-ийн оюутны дотуур байрнуудад үргэлжлэн хийгдэх болно.