Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна
Огноо:
МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс ХЗС-ийн Практик сургалтын төвтэй хамтран МУИС-ийн багш, ажилтан, оюутнуудад хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна. Хууль зүйн анхан шатны зөвлөгөөг Практик сургалтын төвийн клиникч оюутнууд багшийн удирдлага дор долоо хоног бүрийн Лхагва гарагт 11.00-16.00 цагийн хооронд хичээлийн II байрны 2 давхарт тогтмол өгөх юм. Та бүхэн өөрт тулгамдсан хууль, эрх зүйн асуудлаарх зөвлөгөө, мэдээллийг…
“Дээлтэй Монгол өдөрлөг” боллоо
Огноо:
МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс, Оюутны холбоо, Оюутны конгресс нь “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хичээлийн II байрны А зааланд “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ӨДӨРЛӨГ”- ийг зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж ОТХ –ийн дарга М.Эрдэнэчимэг үг хэлэв. 2018-2019 оны хичээлийн жилд МУИС-д монгол хэл, шинжлэл, утга зохиол судлал, олон улсын харилцаа, хууль зүй, бизнесс маркетинг,…
МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 200 оюутанд олголоо /Видео/
Огноо:
МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, урлаг, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвх чармайлтыг өрнүүлэх зорилготой МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг өнөөдөр /2018.11.16/ МУИС-ийн Эрдмийн танхимд гардууллаа. Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар “Бид энэ хичээлийн жилээс Оюутны эрхийг хамгаалах өдрийг угтан 11 дүгээр сарын 16-ны өдрийг “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох…
Огноо:
Ахисан түвшний суралцагчдад зориулсан “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019” тэтгэлэгт хүсэлт хүлээн авах хугацааг 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16.00 цаг хүртэл сунгалаа. Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой. Тэтгэлгийн болзол: -Хоёроос доошгүй улирал тасралтгүй суралцаж, улиралд дунджаар 6-аас…
“ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА” болно
Огноо:
ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТСАН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний 2.2 дахь зорилтын хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, урлаг, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвхи чармайлтыг өрнүүлэх зорилготой “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019” тэтгэлгийг зарлан, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн тэтгэлгийг ёслол төгөлдөр гардуулах үйл ажиллагааг зохион байгуулна. Ёслол хүндэтгэлийн үйл…
Оюутнуудад “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалтад урьж байна
Огноо:
Зорилго: Оюутнуудад зориулан суралцаж байх хугацаандаа ажил хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх, ажлын байрны ярилцлагад хэрхэн орох болон CV бөглөх, ажлын байрны сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, ажиллах чиг баримжаатай болгох, өөрийгөө болон ажиллах гэж буй байгууллагаа бүрэн ойлгох чадварыг эзэмшүүлэх. Зохион байгуулагч: Оюутан, төгсөгчийн хэлтэс Хэзээ: 2018 оны 11 дүгээр сарын 15-нд 11:00, 15:00 цагуудаас Хаана: Номын сангийн 202 тоот Хамрах хүрээ: МУИС-ийн оюутнууд Агуулга: Хэрхэн,…
“МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам” шинэчлэгдэн батлагдлаа
Огноо:
МУИС-ийн оюутан, суралцагчийн тэтгэлгийн асуудал нь “МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-аар зохицуулагдан хэрэгжиж ирсэн. 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/126 тоот тушаалаар батлагдсан журмыг шинэчлэн боловсруулж, МУИС-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/405 тоот тушаалаар батлуулан шинээр мөрдөж эхэллээ. Журмыг ЭНД дарж үзнэ үү. Шинээр батлагдсан уг журам нь МУИС-д суралцаж байгаа суралцагчдад олгогдох тэтгэлгийн төрөл, шалгуур,…
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх цуврал сургалт үргэлжилж байна
Огноо:
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, оюутны эрх зүйн анхан шатны мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс цуврал мэдээлэл, сургалт, яриа таниулгыг хийж байгаа билээ. 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтарч цахим орчныг зөв болгох аян, оюутан, залуусын түгээмэл холбогддог гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх тухай сургалт, мэдээлэл хийсэн юм. Сургалтыг Сүхбаатар…
“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019” зарлагдлаа
Огноо:
Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой. Дараах болзол хангасан суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой. Үүнд: Гурваас доошгүй улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын суралцагч(байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийн хувьд сурлагын голч дүн 3.2-оос доошгүй байх), 3.5-аас…