Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019” зарлагдлаа

Огноо: 2019-03-21

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.

Дараах болзол хангасан суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой.

Үүнд:

  1. Гурваас доошгүй улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын суралцагч(байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийн хувьд сурлагын голч дүн 3.2-оос доошгүй байх), 3.5-аас доошгүй голч дүнтэй ахисан түвшний суралцагч байх,
  2. Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Хими, биологи, физик, математик хөтөлбөрийг сонгосон 3 болон түүнээс дээш голч дүнтэй, 2-р түвшний суралцагч байх,

МУИС-ийг төлөөлж (2018 оны амжилт тооцогдоно)

  1. Олон улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд 1-3-аар байр эзэлсэн суралцагч
  2. Улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд 1-р байр эзэлсэн суралцагч
  3. Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг, улсын хэмжээний мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагч

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

 Үүнд:

  • Суралцагчийн талаархи мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт,
  • Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх батламж буюу нотлох бичиг баримтын хуулбар,
  • Тэнхим, бүрэлдэхүүн сургууль, профессор багшийн тодорхойлолт,
  • Эссэ бичлэг. Эссэ бичлэгийн үг нь 500-аас хэтрэхгүй байх бөгөөд дараах  сэдвээс сонгож бичнэ.

-“МУИС-ийн Соёл” -“МУИС-ийн Оюутны хөгжил дэвшилд миний оруулах хувь нэмэр”

Анхаарах зүйлс:

  • 1 болон 2 дугаар болзол хангасан суралцагч зөвхөн дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт, анкет бүрдүүлж өгнө.
  • 3,4,5 дугаар болзол хангасан суралцагч Олон улсын болон улсын чанартай тэмцээн уралдаан болохыг нотолсон тогтоол, шийдвэрийн хуулбар хавсаргана.
  • Суралцагч нь МУИС-ийн захирлын 2018 оны 10 сарын 23-ний өдрийн А/405 тоот тушаалаар батлагдсан Монгол Улсын Их Сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам -ын 2.5 болон энэ журмын 3.3.3, 3.3.4 дугаар заалттай сайтар танилцсаны үндсэн дээр хүсэлтээ гаргана.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2018 оны 11 дүгээр сарын 12-ны 12.00 цаг хүртэл

Материал хүлээн авах  газар: МУИС хичээлийн 2-р байр, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэс

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа: “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагаас МУИС-ийн Эрдмийн танхимд (дугуй заал) болно.

Лавлах утасны дугаар: 77307730-1514

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X