Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“Дээлтэй Монгол өдөрлөг” боллоо

Огноо: 2019-03-252019-03-25

МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс, Оюутны  холбоо, Оюутны конгресс нь  “Олон  улсын  оюутны эрхийг  хамгаалах  өдөр”-ийг  тохиолдуулан  2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хичээлийн II байрны А зааланд  “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ӨДӨРЛӨГ”- ийг  зохион  байгууллаа. Өдөрлөгийг нээж ОТХ –ийн дарга М.Эрдэнэчимэг үг хэлэв. 2018-2019 оны хичээлийн жилд МУИС-д монгол хэл, шинжлэл, утга зохиол судлал, олон улсын харилцаа, хууль зүй, бизнесс маркетинг, шашин судлал гадаад хэл шинжлэл, электроник, компьютер, мэдээллийн технолого зэрэг мэргэжлээр суралцаж байгаа ази , европын нийт 15 орноос ирсэн 440 оюутны  төлөөлөл  оролцсон юм.

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ӨДӨРЛӨГ”-өөр  Монгол соёл, өв заншлыг таниулах, монгол оюутнуудтай танилцах, оюутан солилцоогоор суралцагч гадаад оюутнууд өөрсдийн их сургууль, өөрийн  улсын  боловсролын  тогтолцоог  таниулах, мөн оюутнуудын дунд тулгамдаад байгаа асуудлыг хөндөн тэдэнд зөвлөх, гадаад улсад суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр зорьж буй монгол оюутнуудад боловсролын үнэ цэнийг мэдрүүлэх, харилцан туршлага солилцох зэргээр үйл ажиллагааг явуулж нэг оройг хөгжилдөн өнгөрүүлэв. Өдөрлөгөөр улс орноороо нэг  баг болон монгол хоол бууз, хуушуур, банш, банштай цай, хийцтэй цайгаар дайлж, монгол  бүжиг бүжиглэж, монгол  дээл өмсөж загвар үзүүллээ.

Мөн хамгийн олон төрлийн амттай  монгол хоол хийсэн улсаар Лаос оюутнууд шалгарч дурсгалын зүйлээр шагнуулсан бөгөөд идэвхитэй сайн оролцсон оюутнуудад Талархал гардууллаа.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН  ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X