• CAREER & JOB FAIR өдөрлөгийн үеэр МУИС-ийн 700 гаруй суралцагч ажлын байранд бүртгүүллээ

    Огноо:
    Хөдөлмөрийн зах зээлд шинээр хөл тавьж буй МУИС-ын шинэхэн төгсөгчдийн зан төлөв, авьяас сонирхол, хандлага ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлснээр  ажил амьдралын сорилтуудыг амжилттай даван туулах төлөвлөгөөтэй,  өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгчийг тохирох ажлын байранд санал болгох зорилготойгоор “Тохирох ажилд нь зөв хүнийг”төслийг 4-н үе шаттайгаар 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. Эхний үе шат болох ӨӨРИЙГӨӨ…
  • ОТХ-ийн үйл ажиллагааны танилцуулга хичээл зохион байгууллаа

    Огноо:
    Нийгмийн ажил хичээлийн хүрээнд ерөнхий суурь хичээл судалж буй оюутнуудад МУИС-ийн нийгмийн үйлчилгээний талаар Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг болон тус хэлтсийн мэргэжилтэнүүд танилцуулга хичээл зохион байгууллаа. Тус хичээлийн хүрээнд МУИС-ийн хэмжээнд оюутнуудад зориулан зохион байгуулдаг нийгмийн үйлчилгээний танилцуулга, хүртээмжийн талаар цаашид хэрэгжүүлэх нийгмийн үйлчилгээний төлөвлөгөөг танилцууллаа.
  • Оюутан залууст зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө

    Огноо:
    Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, 6-р хорооны цагдаагийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч В.Батсайхан оюутнуудад зориулан зөрчлийн тухай хууль, тамхины хяналтын тухай хууль, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай яриа, таниулга хийлээ. Хууль, эрх зүйн яриа таниулга нь оюутан залуучуудыг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэгийг нь  дээшлүүлэх, олж авсан мэдлэг,…
  • “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДӨР”-өөр МУИС-ийн оюутнуудад сургалт зохион байгуулав

    Огноо:
    Татварын Ерөнхий газраас 2019 оны 05-р сарын 06 ны өдөр МУИС-ийн ШУС-ийн БУС-ын оюутнуудад “Татварын орчны эрх зүйн шинэчлэл, цахим төлбөрийн баримтын 2.0 хөгжүүлэлт” сэдвээр лекц уншлаа. Татварын Ерөнхий газар нь жил бүр "ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДӨР"-ийн хөтөлбөрт арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил  энэ арга хэмжээгээ "ТАТВАР ХӨГЖЛИЙН ҮНДЭС" уриатайгаар эхлүүлж, төрөл бүрийн арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж…
  • Оюутан, төгсөгчийн хэлтэс Эрдэнэт сургуульд ажиллалаа

    Огноо:
    МУИС, Эрдэнэт сургуулийн суралцагчдад үйлчилгээгээ танилцуулах, тус сургуулийн элсэлтийн сурталчилгааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, суралцагчдыг идэвхжүүлэх, сэдэлжүүлэх, зорилгоор ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг, мэргэжилтэн Л.Чинзориг, Э.Сарангэрэл, Н.Алтанзул нар 2019 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Эрдэнэт сургуульд ажиллалаа. Тус арга хэмжээний үеэр ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг суралцагчдад ОТХ-ийн 12 чиглэлийн үйлчилгээг танилцуулж, сургуулийн суралцагчдын дунд нээлттэй санал асуулга явуулсан бол үргэлжлээд МУИС-ийн урлагийн…
  • “Гадаад хүнд монгол хэл заах арга зүй” эрдэм шинжилгээний ИЛТГЭЛ-ийн уралдаан боллоо

    Огноо:
    Жил бүр ОТХ болон Монгол хэл-хэл шинжлэлийн тэнхимээс хамтран монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцдаг оюутнуудын дунд явуулдаг “Гадаад хүнд монгол хэл заах арга зүй” эрдэм шинжилгээний хурал 2019 оны 04 сарын 26нд номын сангийн 203 тоотод 11:00 цагаас 14:00 цагийн хооронд боллоо. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Илтгэлийн уралдаан хэлбэрээр  зохион  байгуулсан юм. Монгол хэл сурч буй гадаад оюутны монгол…
  • “ЛАНТУУН ДОХИО” ТББ-аас цахим гэмт хэрэг, хүний наймаанаас урьдчилан сэргийлэх мэдээлэл хийлээ

    Огноо:
    МУИС-ийн оюутан, залууст “Лантуун дохио” ТББ-ын гишүүн С.Нямдэлгэр хүний наймаа, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цахим гэмт хэрэг ба түүний хор уршгийн талаарх мэдээллийг өглөө.  Цахим гэмт хэрэг болоод хүний наймааны холбогдох хууль тогтоомжийг тайлбарлаж улмаар хүчирхийллийг үл тэвчих, сэргийлэх, өөрийгөө хамгаалах хандлагыг оюутан залууст түгээлээ. “Лантуун дохио” ТББ-ын залуустаа баярлалаа. ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС  
  • БНСУ-ын Күмох Үндэсний Технологийн их сургууль 2019 оны намрын магистр, докторын хөтөлбөртөө элсэлт авч эхэллээ

    Огноо:
    БНСУ-ын Күмох Үндэсний Технологийн их сургууль 2019 оны намрын магистр, докторын хөтөлбөрт элсэхийг урьж байна. Шаардлага: Бакалаврын зэрэгтэй байх Солонгос/англи хэлний төвшин дунд ба дундаас дээш байх. Үүнд: Магистрын хөтөлбөрт элсэгчид – TOPIC level 3, TOEFL IBT 54, IELTS 4.5, TOEIC 500 Докторын хөтөлбөрт элсэгчид – TOPIC level 3, TOEFL IBT 58, IELTS 4.5, TOEIC 550 Голч дүн: 3,0 Бүрдүүлэх…
  • Монголын их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “ОРЧУУЛАХ АВЬЯАС” англи хэлний уралдаан зохион байгуулагдлаа

    Огноо:
    МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Гадаад хэлний төвжил бүр англи хэл судалж буй оюутнуудад англи хэлээр туурвисан уран зохиолын бүтээлийг шимтэн уншиж судлах улмаар утгыг нь зөв ойлгон эх хэлнээ уран яруу орчуулах, авъяас чадвараа хөгжүүлэх, сурах идэвхийг нь дэмжих зорилготой “Орчуулах авъяас”англи хэлний уралдааныг 2019 оны 04 дүгээр сарын05-ны өдөр зохион байгууллаа. Англи хэлээр бичигдсэн уран зохиолын…
  • “ЛАНТУУН ДОХИО” ТББ-ын сургалт, лекцэнд идэвхтэй оролцоно уу ЗАЛУУСАА

    Огноо:
    “ЛАНТУУН ДОХИО”  төрийн бус байгууллага нь хүчирхийлэл, хүний наймаанаас урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд таниулах зорилготойгоор 2013 оноос эхлэн тууштай үйл ажиллагаа явуулж өөрсдийн сайн туршлагыг хуримтлуулсаар ирсэн нийгэмд үйлчилдэг байгууллага бөгөөд эгнээндээ 2000 гаруй идэвхтэн, 500 гаруй сайн дурын ажилтан, 15 000 гаруй хандивлагч дэмжигчдийг нэгтгэсэн хамт олон юм. МУИС-ийн оюутан залууст цахим гэмт хэрэг, хүний наймааны…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар