Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийн нэрэмжит ахисан түвшний тэтгэлэг”-ийг 9 суралцагчдад гардууллаа

Огноо: 2019-06-07

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь суралцагчдынхаа сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой билээ. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Монгол Улсын Их Сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-д  тэтгэлгийн хамрах хүрээ, төрөл, хэмжээг нэмэгдүүлж, МУИС-ийн ахисан түвшний суралцагчид тэтгэлэгт хамрагдах өргөн боломжийг нээсэн журам болсон юм.

МУИС нь ахисан түвшний сургалтдаа жилд 2 удаа элсэлт авдаг учир ахисан түвшний суралцагчдад зориулсан МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг мөн улирал бүр зарлан олгодог болсон.

Энэ хичээлийн жилийн 2-р улиралд зарлагдсан Ахисан түвшний тэтгэлгийн зарласан хугацаанд  докторын 7, магистрын 25, нийт 32 суралцагчийн материал ирснээс МУИС-ийн захирлын А/223 тоот тушаалаар томилогдсон МУИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулийн профессор багш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хуралдаж, суралцагчдын  сурлага, багц цагийн болзол, судалгааны ажлын үр дүнгийн байдал зэргийг харгалзан үзэж дүгнэн 9 суралцагчийг шалгаруулсныг өнөөдөр /2019.06.07/ гардуулан өглөө.

“МУИС-ийн нэрэмжит ахисан түвшний тэтгэлэг”  гардан авсан суралцагчид

№ Овог Нэр Сургууль Хөтөлбөр
Докторант
1 Ёндонжамц Жажинжав ХШУИС Хэрэглээний хими
2 Эрдэнэцогт Уугангэрэл ХШУИС Хэрэглээний хими
3 Оюунбилэг Мөнхзул ШУС-БУС Биологи
4 Амармэнд Цэнд-Аюуш ШУС-ХУС Утга зохиол судлал
5 Ганзориг Билгүүн ШУС-НУС Сэтгүүл зүй
Магистрант
6 Үнэнбат Доржоо ШУС-ХУС Хэл шинжлэл
7 Батцэвээн Буянхишиг ХШУИС Наношинжлэх ухаан, наноинженерчлэл
8 Ренчиндорж Одням ШУС-БУС Хими
9 Зоригтбаатар Гэрэлмаа ШУС-БУС Биохими

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X