Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийн 74 дэх төгсөлт, Эрдмийн баяр боллоо

Огноо: 2019-06-242019-06-24

Өнөөдөр /2019.06.21/ Монгол Улсын Их Сургуулийн 74 дэх удаагийн төгсөлтийн Эрдмийн баяр болж 2018-2019 оны хичээлийн жилд МУИС-ийг төгсөж буй Докторын зэрэгтэй 18, Магистрын зэрэгтэй 289, Бакалаврын зэрэгтэй 1435, нийт 1742 оюутны төлөөлөл шилдэг 74 төгсөгчид диплом, энгэрийн тэмдгийг гардууллаа. Эрдмийн баярын үйл ажиллагаанд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн дэд захирлууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн багш нар, МУИС-ийн УЗ-ийн гишүүд, Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчид, БСШУС-ын сайдын зөвлөх Ө. Сумьяабаатар, М. Найданхүү, мөн яамны төлөөлөл болон УИХ-ын гишүүн, МУИС-ийн төгсөгч Ш.Раднаасэд, О.Бааасанхүү, МУ-ийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх бөгөөд Ерөнхий сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын дарга Г.Занданшатарын Нийгмийн бодлогын зөвлөх Д.Бадарч зэрэг эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

Эрдмийн баярын үйл ажиллагааг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “МУИС-ийн “Эрдмийн баяр” нь Монгол Улсын хөгжлийг түүчээлэх шилдэг залуусаа ажил, хөдөлмөрийн замд гаргаж эх орноо хөгжүүлж, тив дэлхийд нэрээ цуурайтуулах цаг нь болсон хэмээн мордуулж буй бахархлын болон үдэлтийн баяр билээ. Та бүхний хүлээн авч буй МУИС-ийн диплом нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх “дээд боловсролтой мэргэжилтэн” гэсэн баталгаа юм. Иймд энэхүү баталгаан дээр тулгуурлан Монгол Улсад, дэлхийд их баялаг бүтээх бүрэн боломжтой” гээд нийт төгсөгчдөдөө амжилт хүссэн юм.

“Эрдмийн баяр”-ын ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэл оролцож залуу хойч үедээ үнэтэй сургаалиа хайрласан юм.

2018-2019 оны хичээлийн жилийн шилдэг төгсөгч МУИС-ийн ХШУИС-ийн Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрийн төгсөгч А.Номунгоод МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэл “Төгсөгчдөд гардуулах захиа даалгавар”-ыг гардуулан өгөв. Энэхүү захиа даалгаварыг 1984 оны төгсөлтийн баяр дээр Байгалийн ухааны факультетаас анхлан санаачилж гардуулж байсан бөгөөд олон жилийн туршид орхигдсон уламжлалыг ийнхүү сэргээсэн юм.

“Төгсөгчдөд гардуулах захиа даалгавар”

Татах (DOCX, 43KB)

МУИС-ийн ХШУИС-ийн Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрийн төгсөгч  А.Номунгоо нийт төгсөгчдийг төлөөлөн хэлсэн үгэндээ “Ерөнхий суурь хичээлээс эхлээд мэргэжлийн нарийн хичээл хүртэл зааж, судалгааны арга зүй, судлаачийн ёс зүйг биеэрээ үлгэрлэсэн салбар сургууль бүрийн эрдэм мэдлэгтэй, эгэл даруу багш нэг бүр таньд; Мэдлэгийг хамтдаа бүтээж, дэм дэмийн хүчээр дэвжиж ирсэн оюутан найзууддаа; Үргэлж биднийг дэмжиж, халамж хайраар тэтгэдэг гэр бүлдээ; Энэ бүхний зангилаа болсон Монгол Улсын Их Сургууль, удирдлагууд, нийт ажилчиддаа баярласан сэтгэлээ илэрхийлэх таатай байна. Та бүхний гавьяагаар бие хүнээ танисан, цохилох зүрхээ сонссон, алхах чигээ харсан төгсөгчид бид зогсож байна” гээд эрдэм мэдлэг, шинэлэг санаа, амжилт бүтээлээрээ өөрсдийгөө гоён үүрд өнөөдөр шиг гэрэлтэн байг хэмээн нийт төгсөгчдөдөө хандан хэллээ.

Энэ хичээлийн жилийн хаврын улиралд МУИС-ийг нийт 1742 суралцагч төгссөн бөгөөд докторын зэрэгтэй 18 төгсөгчийн 13 нь буюу 72% нь А дүнтэй, магистрын зэрэгтэй 289 төгсөгчийн 89 нь буюу 31% нь А дүнтэй, бакалаврын зэрэгтэй 1435 төгсөгчийн 154 нь буюу 11% нь дүнтэй төгссөн амжилттай байна. Үүнээс нийт төгсөгчдийн 2% буюу 34 төгсөгч нь гадаадын иргэн байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос  Ард Улсаас – 5, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас – 3, Бүгд Найрамдах Солонгос Улсаас – 2, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 20, Бүгд Найрамдах Турк Улсаас – 3, Бүгд Найрамдах Польш Улсаас – 1 суралцагч тус тус төгслөө.

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X