• ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

    Огноо:
    Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, 6 дугаар хорооны хэсгийн байцаагч, дэслэгч В.Батсайхан МУИС-д суралцаж байгаа гадаад оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийлээ. МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдээлэлтэй байхын ач холбогдол, гэмт хэрэг, зөрчлийн талаар, мансууруулах бодисын хор уршиг, эрх зүйн зохицуулалтын талаар цуврал сургалтыг зохион байгуулж байна. ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС
  • “ТҮРЭГ СУДЛАЛ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА

    Огноо:
    МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхим, “Түрэг судлал”-ын салбар, түүний дэргэдэх Нүүдэлчдийн утга соёлын “Таван ухаан” клуб хамтран “Руни бичгийг уншиж тайлсны 126 жилийн ой”-г тохиолдуулан "ТҮРЭГ СУДЛАЛ" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг нийт их, дээд сургууль, коллежийн оюутан залуусын /бакалавр/ дунд уламжлал ёсоор зарлажбайна. Оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12:00 цагт МУИС-ийн хичээлийн…
  • ГЭР БҮЛ СУДЛААЧ Р.МӨНХЦЭЦЭГ “ИРЭЭДҮЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛНЭ”  СЭДЭВТ СУРГАЛТ, ЯРИА ХИЙНЭ

    Огноо:
    “Үнэт зүйлсийн боловсролын академи” ТББ-ын тэргүүн, гэр бүл судлаач Р.Мөнхцэцэг оюутан залуусд хүний хөгжил, үерхэл нөхөрлөл, гэр бүлийн үнэ цэнэ, үнэт зүйлсийн талаарх сургалт, яриа хийх тул оюутнууд идэвхтэй оролцоно уу. Хаана:             Оюутны 3 дугаар байрны 4 дүгээр давхар, бие даах өрөө Хэзээ:             2019 оны 11 дүгээр сарын 21-ны 17:00 цаг ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС
  • ХШИУС, ОУХНУС оюутнуудын анхааралд

    Огноо:
    ХШИУС, ОУХНУС оюутнууд ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛД ХАМРАГДСАН ОЮУТНУУД хичээлийн 2 байрны 200 тоот өрөөнд ирж ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ /СУНГАЛТАА/ ХИЙНЭ ҮҮ. Жич: Гэрээ болон сунгалт хийгээгүй тохиолдолд санхүүжилт орж ирэхгүй болохыг мэдэгдэж байна.
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЯРИА, ТАНИУЛГА ХИЙНЭ

    Огноо:
    Сургуулийн орчинд амар тайван аюулгүй сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын оролцоог дэмжиж суралцагсдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагын ажилтнууд хууль, эрх зүйн яриа, таниулга хийх тул оюутнууд идэвхтэй оролцоно уу. Яриа, таниулгыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, 6 дугаар хорооны хэсгийн байцаагч, дэслэгч В.Батсайхан хийнэ. Хаана:                 …
  • “Хар Толь” уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

    Огноо:
    “Хар Толь” уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг их дээд сургуулийн оюутнуудын дунд МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Оюутны Нэгдэл Клуб зохион байгуулна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг нийт Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд өөртөө итгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах шилдэг залуучуудыг урамшуулан дэмжих зорилгоор уран илтгэлийн “Хар Толь” тэмцээнийг 4 дэх удаагаа Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн Оюутны Нэгдэл…
  • МУИС-ийн суралцагчид Монголын тэргүүлэх аж ахуй нэгж болох Витафит группын “Гоё” тарагны үйлдвэр, Таван богд групптэй танилцах аялал хийлээ

    Огноо:
    МУИС, Бизнетворк ХХК, хамтран Орлоготой оюутан хөтөлбөрийн хүрээнд “ТҮР АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгуулах гэж байгаа билээ. Тус өдөрлөгийг 3 үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд 1-рт суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг 2019.11.04 өдөр зохион байгуулсан бол, 2-рт Монголын томоохон аж ахуй нэгж болох Таван богд групп, Витафит групп “Гоё” тарагны үйлдвэртэй танилцах аялал тус тус зохион байгуулаад байна.…
  • OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулан өглөө

    Огноо:
    БНСУ-ын OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү тэтгэлэг нь Монгол, Солонгос хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд МУИС-д идэвхтэй суралцаж буй, эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхтэй, авьяаслаг, сурлага сайтай оюутнуудыг дэмжихээр 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлгийг 8…
  • ХБНГУ-ын Денкфарм компанийн бүтээгдэхүүнийг танилцуулав

    Огноо:
    ХБНГУ-ын Denk-pharma компанийн “Брайн актив” бүтээгдэхүүнийг        МУИС-ийн  суралцагсад  болон  ажиллагсдад тус компанийн Эм зүйн албаны  дарга О.Отгонжаргал танилцуулав. Уг бүтээгдэхүүн нь тархины идэвхтэй үйл ажиллагааг дэмжин, сэтгэн бодох, суралцах, оюуны ачаалал даах чадвар болон  ой тогтоолтыг  нэмэгдүүлж, мэдрэлийн ядаргаа, тархины үйл ажиллагааны сулрал, оюуны чадамж буурах болон зөнөгрөх өвчнөөс хамгаалж, урьдчилан сэргийлдэг. Мөн анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, ой тогтоолтыг…
  • “Сэтгүүлчийн ур чадвар”-ын олимпиад болно

    Огноо:
    БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА: 2019 оны 11-р сарын 21-ний өдрийн 16.00 цаг хүртэл цахим хаягаар өөрийн мэдээллээ ирүүлнэ. БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР: setguulzuin.tenkhim@gmail.com хаягаар дараах шаардлагын дагуу өөрийн мэдээллийг илгээнэ үү. Мэдээллийг бүрэн гүйцэт илгээхээс гадна, илгээгдсэн үгүйг дахин баталгаажуулж шалгахыг анхааруулж байна. Таны и-мэйлийг хүлээж аваад хариу мэдэгдэх болно. /Дарааллыг өөрчлөхгүй, яг энэ дарааллаар явуулна уу./ 1. Овог 2. Нэр 3. Сургууль 4. Хэд…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар