• Оюутан, залуус та бүхнийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдахыг урьж байна

    Огноо:
    Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, МУИС-ийн эмнэлэг, Оюутан, төгсөгчийн хэлтэс хамтран оюутнуудын дунд сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг эрт илрүүлэх зорилгоор  урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог   2019 оны 4 дүгээр сарын 10-19-ний өдрүүдэд МУИС-ийн эмнэлэг дээр зохион байгуулж байгаа тул оюутнууд та бүхэн өргөнөөр хамрагдана уу. Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • “Тохирох ажилд нь зөв хүнийг” төслийн үйл ажиллагаа “Өөрийгөө нээ, карьераа удирд” цуврал лекцээр эхэллээ

    Огноо:
    МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс КХТ-тэй хамтран төгсөх түвшний оюутнуудад зориулан “Тохирох ажилд нь зөв хүнийг” төслийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус төслийн нээлтийн үеэр ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг хэлэхдээ “Хөдөлмөрийн зах зээлд шинээр хөл тавьж буй МУИС-ийн төгсөгчдийн зан төлөв, авьяас сонирхол, хандлага ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлснээр ажил амьдралын сорилтуудыг амжилттай…
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай ажилласан тул Талархал хүртэв

    Огноо:
    2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Саруултуяа нар МУИС-д Талархал гардууллаа. Энэхүү талархлыг МУИС нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндсэн үүргээ биелүүлж, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох орчныг бүрдүүлэх ажилд оюутны оролцоог нэмэгдүүлж, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан…
  • МУИС-д суралцагч гадаад оюутнуудын дунд “Монгол хэл хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг зохион байгууллаа

    Огноо:
    Оюутан, төгсөгчийн хэлтэс нь ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимтэй хамтран монгол хэлний бэлтгэл ангид суралцагч гадаад оюутнуудын дунд “Монгол хэл хэн сайн мэдэх вэ” тэмцээнийг 2018 оны 12 дугаар сарын 14-нд зохион байгууллаа. Тэмцээнд монгол хэлний анхан, дунд, гүнзгий түвшинд суралцагч 110 гаруй оюутнууд анхан шатны 3 баг, дунд, гүнзгий шатны 4 баг болон оролцлоо. Тэмцээний…
  • МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, Эмнэлэг хамтран оюутнуудын дунд “Дархлаажуулалт, вакцинжуулалтын аян”-ыг зохион байгууллаа

    Огноо:
    Хүйтэн сэрүүний улирал эхэлж томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаа тул оюутнуудын дунд эдгээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэдний дархлааг дэмжиж витаминжуулах зорилгоор “Дархлаажуулалт, вакцинжуулалтын аян”-ыг  2018 оны 12 дугаар сарын 4-нд МУИС-ийн эмнэлэгт зохион байгууллаа. Тус аяны хүрээнд ХӨСҮТ-өөс 200 хүн /тун томуугийн вакцин худалдан авч мөн тооны хүнийг вакцинд  хамруулсан бөгөөд 300-гаад хүнд D болон С витамин тараав. Мөн энэ…
  • “TОХИРОХ АЖИЛД НЬ ЗӨВ ХҮНИЙГ” төсөл 2 дахь жилдээ

    Огноо:
    Хөдөлмөрийн зах зээлд шинээр хөл тавьж буй МУИС-ийн шинэхэн төгсөгчдийн зан төлөв, авьяас сонирхол, хандлага ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлснээр ажил амьдралын сорилтуудыг амжилттай даван туулах төлөвлөгөөтэй, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгчийг тохирох ажлын байранд санал болгох зорилготой “Тохирох ажилд нь зөв хүнийг” төсөл эхэлж байна. Энэхүү төсөл 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Төслийн…
  • ХДХВ, ДОХ-ын эсрэг “Яг одоо шинжилгээнд” өдөрлөг зохион байгуулав

    Огноо:
    ДЭМБ-аас жил бүр 12 дугаар сарын 1-ний өдрийг ХДХВ, ДОХ-ын эсрэг өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд “Яг одоо шинжилгээнд” уриатайгаар дэлхий нийтээрээ зохион байгуулж байна. МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс,  Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хангамж үйлчилгээний газар, МУИС-ийн Эмнэлэг хамтран 2018 оны 11 дүгээр сарын 28-ны 10.00-15.00 цагийн хооронд ДОХ-ын эсрэг өдөрлөгийг хичээлийн 2-р байрны 2 давхарын вестибюльд зохион байгууллаа.…
  • “Дээлтэй Монгол өдөрлөг” боллоо

    Огноо:
    МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс, Оюутны  холбоо, Оюутны конгресс нь  “Олон  улсын  оюутны эрхийг  хамгаалах  өдөр”-ийг  тохиолдуулан  2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хичээлийн II байрны А зааланд  “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ӨДӨРЛӨГ”- ийг  зохион  байгууллаа. Өдөрлөгийг нээж ОТХ –ийн дарга М.Эрдэнэчимэг үг хэлэв. 2018-2019 оны хичээлийн жилд МУИС-д монгол хэл, шинжлэл, утга зохиол судлал, олон улсын харилцаа, хууль зүй, бизнесс маркетинг,…
  • “Залуу та амьдрал бэлэглэгч” цус бэлэглэх аян эхэллээ

    Огноо:
    МУЗН, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУИС хамтран “Залуу та амьдрал бэлэглэгч” аяныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Аяны хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 29, 31, 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд МУИС-ийн нийт багш, ажилтан, оюутнууд цусаа бэлэглэх боломжтой юм. Цусаа бэлэглэх өдрийн нээлт 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр МУИС-ийн хичээлийн V байранд болно. Нээлтийн…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар