• Монголын тэргүүлэх аж ахуй нэгж болох Витафит групп “Гоё тарагны үйлдвэр, Таванбогд ХХК-тай танилцах аялалд урьж байна

    Огноо:
    Эрхэм хүндэт суралцагчид та бүхнийг Монголын тэргүүлэх аж ахуй нэгж болох Витафит групп “Гоё тарагны үйлдвэр, Таванбогд ХХК-тай танилцах аялалд урьж байна. Хэзээ: 2019.11.14 Цаг: 10:30-17:00 Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээллийг:  Хичээлийн 2-р байр 216 тоот хөдөлмөр эрхлэлт, төгсөгчдийг дэмжих үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Сарангэрэлээс авна уу. Утас: 77307730-1161 МУИС-Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Япон улсын “Мitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

    Огноо:
    2019-2020 оны хичээлийн жилд зарлагдсан Япон улсын “Мitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг”-ийг МУИС-ийн Захирлын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний  А/400 тоот тушаалаар байгуулагдсан  ажлын хэсэг  тэтгэлэгт материалаа бүрдүүлэн ирүүлсэн нийт  76 суралцагчдаас 16 суралцагчийг  шалгаруулан  тэтгэлэг олгогч талд хүргүүлсэний  дараа  тэтгэлэг олгогч тал “Мitsubishi UFJ сан  эцсийн шатны  шалгаруулалтыг хийж тэнцсэн суралцагчдын нэрсийг  МУИС-д албан ёсоор ирүүллээ. Японы Мицубиши…
  • Үндэсний хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана

    Огноо:
    МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан “МАРКЕТИНГ, ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХӨГЖИЛ:ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 11 сарын 29-ны өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн хурал нь Монголын бизнесийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг нийт их дээд сургуулийн оюутнуудын дунд болж байгаагаараа онцлогтой. Та бүрэн дэлгэрэнгүй мэдээллийг доорхи холбоосоос авна уу https://www.facebook.com/events/1262574310589270/ 
  • “ОЮУТНЫ ЭРХ” эшлэлийн уралдааныг зарлаж байна

    Огноо:
    Олон Улсын Оюутны эрхийг хамгаалах өдөр буюу 11 сарын 17-ыг тохиолдуулан оюутан залуучууд өөрсдийн үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх, эерэг давлагаа, эерэг нөлөөлөл бий болгох зорилготой ОЮУТНЫ ЭРХ эшлэлийн уралдааныг зарлаж байна. Өөрийн гэсэн бодолтой байх чухал ч тэр бодлоо бусдад хүргэхэд илүү ухаан шаардагддаг... Оюутан залуучуудаа идэвхтэй оролцоно уу.
  • “ФИЛОСОФИ- ХҮНИЙ ЭРХИЙН УУЛЗВАРТ” философийн мэтгэлцээн 11 дэх жилдээ зарлагдаж байна

    Огноо:
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хүний эрхийн философийн мэтгэлцээн 11 дэх жилдээ зарлагдаж байна. Энэ жилийн философийн мэтгэлцээний сэдэв:  Экологийн ёс зүй. Хамрах хүрээ: Их, дээд сургуулийн 1-2 курсын оюутнууд баг болж орно. Нэг баг 5 хүнээс бүрдэнэ. Бүртгэл: ХААИС-ийн төв байр, 315 тоот өрөөнд 2019 оны 11 дүгээр сарын 17-20-ны өдрийн 13:00-16:00 цагийн хороонд явагдана. Холбоо барих: ХААИС,…
  • “Бэлгийн замын халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр яриа хийнэ

    Огноо:
    Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны “Сайн наран” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч М.Нармандах “Бэлгийн замын халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр яриа, таниулга хийх тул оюутнууд идэвхтэй оролцоно уу. Хаана:           Оюутны 1 дүгээр байрны 3 дугаар давхарын бие даах өрөөнд Хэзээ:            2019 оны 11 дүгээр сарын 06-ны 17:30 цагаас МУИС-ийн эмнэлэг Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • МУИС-ИЙН ПРОФЕССОР Н.НАНСАЛМАА ОЮУТНУУДАД “БИО КОМПЬЮТЕРИЙН ТОХИРГОО” СЭДВЭЭР СОНИРХОЛТОЙ ЛЕКЦ УНШИНА

    Огноо:
    Нямжавын Нансалмаа нь 1977-1983 онд ОХУ-ын Эрхүү, Свердловск хотуудад суралцаж 1983 онд Уралын их сургуулийг “Орос хэл, утга зохиолын багш, хэл бичиг судлаач” мэргэжлээр төгссөн. 1983 оноос МУИС-д тасралтгүй 35 жил багш, тэнхимийн эрхлэгч, Орхон аймгийн салбар сургуулийн Сургалт-Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн. 2000 оноос МУИС-ийн профессорын албан тушаалд ажиллаж байна. 1997 онд “Орос, монгол…
  • “Үхэгсдийн ертөнцийн талаарх монголчуудын төсөөлөл” сэдэвт лекц болно

    Огноо:
    МУИС-ийн “Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг”-ийн Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэгт шалгарсан ОХУ-ын ШУА-ын Сибирь дэх салбарын Монгол Төвд Буддын судлалын эрдэм шинжилгээний ажилтан Миягашева Суржана Борисовна нь “ҮХЭГСДИЙН ЕРТӨНЦИЙН ТАЛААРХ МОНГОЛЧУУДЫН ТӨСӨӨЛӨЛ” сэдэвт лекц уншина. Лекц 2019 оны 11-р сарын 1-ний 15 цагт МУИС-ийн 2-р байрны 439 тоотод болно. Эрдэмтэн, судлаач, оюутан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
  • “МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ”-ийн Улсын VII олимпиад 2019 оны XI сарын 30-ны өдөр зохион байгуулагдана

    Огноо:
    МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимээс уламжлал болгон жил бүр зохион байгуулагддаг "МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ"-ийн Улсын VII олимпиад 2019 оны XI сарын 30-ны өдөр зохион байгуулагдана. Тус олимпиад нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн BSG /Business Strategy Game/ буюу бизнесийн стратегийн онлайн тоглоомд суурилагдан явагддаг. Сонирхсон сургуулиудын багш, оюутнууд 2019 оны XI сарын 2 өдөр буюу Бямба гарагт МУИС-ийн хичээлийн V байрны 106…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар