Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

2022.06.10-ны өдрийн 2021-2022 оны хичээлийн жилд МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол Хэлний Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн гадаад оюутнуудын гэрчилгээ гардуулах ёслол боллоо.

Огноо: 2022-06-16

2022.06.10-ны өдрийн 2021-2022 оны хичээлийн жилд МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол Хэлний Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн гадаад оюутнуудын гэрчилгээ гардуулах ёслол боллоо.

Сургалт, оюутан хариуцсан захирал Д.Бадмаанямбуу

Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн оюутнууд

Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн оюутнуудад МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д-р Д.Бадмаанямбуу, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга Д-р М.Эрдэнэчимэг, ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Д-р Б.Түвшинтөгс, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Б.Баяртуул, Г. Баттогтох, Б.Энхсувд, М.Жавхлан нар гардуулав.

Гэрчилгээ гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн Захирал, дарга, багш ажилтнууд

2021-2022 оны хичээлийн жилд БНХАУ, БНСУ, БНАЛАУ, БНТУ, Япон, ХБНГУ, Тайланд зэрэг улсын 26 гадаад оюутан Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцаж төгссөн бөгөөд үүнээс анхан шатны ангийг 16 оюутан, дунд шатыг 7 оюутан, гүнзгий шатны ангийг 3 оюутан амжилттай төгсөж гэрчилгээ гардан авлаа.

Дурсгалын зураг

ШУС-ХУС-ын Монгол хэл, хэл шижлэлийн тэнхимийн эрхлэгч Д-р Б.Түвшинтөгс Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр төгсөж буй гадаад оюутнуудад хандан баярын мэнд дэвшүүлж, цаашдын ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүслээ.

ШУС-ХУС-ын Монгол хэл, хэл шижлэлийн тэнхимийн эрхлэгч Д-р Б.Түвшинтөгс

Гадаад оюутнуудыг төлөөлж МУИС болон БНСУ-ын Данкүүк их сругуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан солилцоо хөтөлбөрөөр суралцаж Монгол хэлний бэлтгэлийн дунд шатны ангийг төгсөж буй БНСУ-ын оюутан Kang Seungwan талархалын үг хэлж, Монгол улсад суралцсан сэтгэгдлээс хуваалцлаа.

БНСУ-ын оюутан Kang Seungwan

Гадаад оюутнуудын зураг

Гадаад оюутнууд мөн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш нарын хамт Монгол улсын Төрийн Ордонд зочилж дурсгалын зураг татууллаа.

Гадаад оюутнууд мөн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш нарын хамт Монгол улсын Төрийн Ордонд зочилж дурсгалын зураг татууллаа.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X