Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “МУИС-ийн Индэр” цуврал лекц, уулзалтад Korea University-ийн Д-р Проф. Sonam Wangyel Wang зочин илтгэгчээр оролцлоо.

Огноо: 2022-05-312022-05-31

МУИС-ийн Индэр цуврал лекц, уулзалт нь  улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх  зорилготой.

2021-2022 оны хичээлийн жилийн сүүлийн МУИС-ийн индэр цуврал лекц сургалтыг нээж ОТХ-ийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг үг хэллээ.  

Korea University их сургуулийн хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, экологийн инженерчлэлийн тэнхимийн Д-р Проф. Sonam Wangyel Wang “Дунд өргөргийн бүс дэх хүрээлэн буй орчны тогтвортой байдал ба хүний сайн сайхны төлөөх эрэлд” сэдвээр лекц уншлаа.

Д-р Sonam Wang нь Бутаны Royal Thimphu коллежид дэд профессороор ажиллаж байсан ба Их Британийн Оксфордын их сургууль, Смитсоны институтэд судлаачаар, АНУ-ын Монтана их сургуулийн багшийн салбар. Мөн Австралийн Квинсландын Технологийн Их Сургуулийн докторын зэрэг хамгаалсан бөгөөд АНУ-ын Корнеллийн их сургууль, Энэтхэгийн Зэрлэг ан амьтдын хүрээлэн зэрэг янз бүрийн байгууллага, их дээд сургуулиудад багшилж, зөвлөгөө өгч байна.

Илтгэлийн Агуулга:

Дунд өргөрөгийн бүс дэхь газар нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн тулгарч буй бэрхшээлүүд болон болзошгүй үр нөлөө ямар байх вэ? Эдгээр бэрхшээлүүдийг даван туулахад шинжлэх ухаан, түншлэл, боловсролд тулгуурласан Тогтвортой Хөгжлийн тухай шинэлэг ойлголт шаардлагатай тухай байлаа. Тогтвортой хөгжлийн зорилтууд болон хүрээлэн буй орчин, бусад холбогдох салбарт хийгдсэн судалгааны ажлууд хоорондын хамаарлыг тодорхойлсон сонирхолтой судалгааны үр дүнг мөн танилцуулсан. Илтгэл профессор Сонам Вангийн МУИС-ийн Хүрээлэн буй орчны Инженерчлэлийн Лаборатори, Тогтовортой Хөгжлийн Хүрээлэн, Ховд ИС-тай хамтран хэрэгжүүлэхээр ирсэн ”3 дах туйл” судалгааны төслийн танилцуулгаар цааш өргөжив. Тус төсөл Дэлхийн цэвэр усны нөөцийн тодорхой хувийг бүрдүүлэн 10 гаруй том голын сав газар, 22 улсын нутгийг хамран урсаж 2 тэрбум гаруй хүн амын усны хэрэгцээг хангадаг чухал бүс болох мөнх цас, цэвдэг бүхий 7 уулс, нуруудыг хамруулах томоохон судалгааны төсөл юм. Одоогоор Непал, Бутан, Монгол, Киргизстан, Казакстан улсуудад судалгааны ажил идэвхтэй явж эхлээд байгаа тухай мөн дурьдлаа. Мөн энэхүү судалгааны төслийн хүрээнд төслийн гол зохицуулагч Кореа Их Сургууль санхүү, мэдээлэл хангамжаар дэмхихээс гадна судалгааны арга зүйг чадавхжуулах зорилгоор судлаач оюутнуудыг Кореа Их Сургууль дадлагажуулах бүрэн боломжтойг ахин сануулснаар илтгэл өндөрлөв. МУИС-ийн Индэрт багш, судлаачид болон бүх төвшний оюутнууд, иргэдийн төлөөлөл оролцон сонирхолтой асуулт, хариулт өрнуулж, амжилттай болж өнгөрлөө.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН

 

Шинэ мэдээ

  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна 2023-06-02
  • Talks at NUM хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. 2023-05-08
  • МУИС-ийн Индэр цуврал лекц зохион байгуулагдлаа. 2023-05-06
  • Moscow State Linguistic University, Russia 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна 2023-05-03
  • Ural State University of Economics, Russia 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна 2023-05-03

Их уншсан

  • Talks at NUM хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. posted on 2023-05-08
  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэл... posted on 2023-06-02

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X