Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Тайваний Азийн их сургуулийн 2022 оны намрын улирлын цахим оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Огноо: 2022-05-24

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Англи хэлний TOEFL PBT 550; TOEFL iBT 79; IELTS 6.0 оноотой байх

Бүрдүүлэх материал:

  1. Application form (компьютер дээр бөглөх, Home university information хэсгийг орхих) татах
  2. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
  3. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
  4. Англи хэлний TOEFL, IELTS батламжийг хавсаргах (хугацаа дуусаагүй байх)
  5. CV (тодорхой загвар байхгүй)
  6. Багшийн тодорхойлох захидал (англи хэлээр, эх хувиар, гарын үсэгтэй байх)
  7. Гадаад пасспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш)
  8. Цээж зураг 3*4 хэмжээтэй (JPG, PNG өргөтгөлтэй, 50kb хэтрэхгүй хэмжээтэй)

Суралцах хугацаа: 1-2 улирал

Хөтөлбөрийн жагсаалтыг application form-ийн sheet 1, 2-оос танилцана уу. Бүх хичээл англи хэл дээр явагдана.

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөр болон элсэлтийн хураамжаас чөлөөлнө. Дүнгийн жагсаалт болон сертификатны 20USD төлнө.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15:00 цаг. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүйг анхаарна уу. Хүсэлт хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу. Хүсэлт  гаргагч нь бичиг баримтыг зааврын дагуу бүрдүүлэн нэг багц ZIP file (application form-оос бусад файлууд PDF өргөтгөлтэй байна) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Имейл явуулахдаа өөрийн овог нэр, утасны дугаарыг бичсэн байна.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Азийн Их Сургуульд илгээж Азийн их сургууль элсэлтийн сонгон шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг татаж авна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X