МУИС-ийн Кино өдөрлөг боллоо.
Огноо:Оюутан, төгсөгчийн хэлтсээс оюутан залуустаа орчин үеийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримтат болон бие даасан зохиогчийн кино урлагийн бүтээлийг хүргэх улмаар тухайн киногоор дамжуулан тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сэдэл төрүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй зөв боловсон өнгөрүүлэх зорилготой Кино өдөрлөгийг зохион байгууллаа. МУИС-ийн 50 гаруй оюутнууд "Hollywood"-ийн шилдэг бүтээл болох "HIDDEN FIGURES" киног үзэж сонирхсоноор киноны гол зорилго сургамжтай зүйлсийг сонирхолтой байдлаар бусаддаа танилцуулав.
Үзвэр: "HIDDEN FIGURES" 2016 он Үзвэрийн тайлбар: АНУ-ын сансрын хөтөлбөрийн эхэн жилүүдэд НАСА-д маш том үүрэг гүйцэтгэж байсан Африк-Америк эмэгтэй математикчдын тухай кино.










ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС