БНСУ-ын Чуннам Үндэсний Их Сургуулийн 2022 оны намрын улирлын тэтгэлэгт оюутан солилцоо хөтөлбөр зарлагдлаа
Огноо:БНСУ-ын Чуннам Үндэсний их сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын тэтгэлэгт оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
1. МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болкзол хангаагүй байх).
2. Хамгийн багадаа 2 улирал амжилттай суралцсан байх
3. Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
4. Хэлний түвшин: Англи/Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх
5. Солонгост суралцаж байх хугацаанд Солонгос хэл, судлалын 1 хичээл заавал судлах
6. Өмнө БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх
7. Бусад ямар нэгэн тэтгэлэгт шалгараагүй байх
8. Гадаадын (2 иргэншилтэй) иргэншилгүй байх
Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:
1. Application form татах (бөглөх хэсгийг шивж оруулна, гарын үсгийг гарааг зурна)
2. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машигаас авсан байх/
3. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр ТҮЦ машигаас авсан байх/
4. Тодорхойлох захидал. Багшийн гарын үсэг, тамгатай байх
5. Өөрийн танилцуулга, ирээдүйн зорилго, суралцах төлөвлөгөө бүхий эсээ 1-2 хуудас, англи эсвэл солонгос хэл дээр шивсэн байх
6. Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж, сертификат (байгаа бол давуу тал болно)
7. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
8. Суралцаж байх хугацаанд гаргасан амжилтыг батлах батламж, гэрчилгээ (тэтгэлэг авсан, сайн дурын ажил хийсэн г.м)
9. Вакцины сертификат
Суралцах хугацаа: 1 улирал
Тэтгэлэг /дараах зардлыг БНСУ-ын Засгийн газраас олгоно/:
- Сургалтын төлбөр 500,000 вон
- Стипенд: 500,000 вон
- Суурьших зардал: 200,000 вон
- Тээврийн зардал /нэг удаагийн/
- Эрүүл мэндийн даатгал
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 05 дугаар сарын 13-ны 15:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн материалуудаа нэг багц ZIP файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоотод хүлээлгэн өгч баталгаажуулна.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС