Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Япон Улсын Риккё их сургуулийн 2022 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Огноо: 2022-02-22

МУИС болон Япон Улсын Риккё их сургуулийн Аялал Жуулчлалын сургууль /College of Tourism/ хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Риккё их сургуулийн 2022 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.

Суралцах хугацаа 1-2 улирал

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2-4 дүгээр түвшний (төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. БС-ийн Аялал жуулчлалын менежмент, зочлох үйлчилгээ хөтөлбөрийн оюутан байх
  3. Голч оноо 3.0-аас дээш
  4. Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Япон хэл дээр хичээл судлах бол N1 түвшинтэй байх
  • Англи хэл дээр хичээл судлах бол upper-intermediate болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  2. Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  3. Багшийн тодорхойлох захидал (англи эсвэл япон хэл дээр, шивсэн байна) Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх.
  4. Япон хэлний онооны батламжийг хавсаргах
  5. Англи хэлний онооны батламжийг хавсаргах (байгаа бол)
  6. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна)
  7. Цээж зураг 2 хувь болон файлаар (4cm x 3cm)
  8. Уушгины рентген зураг (шинжилгээний хариу англи хэл дээр, эмчийн тамгатай байх)
  9. Санхүүгийн баталгаа
  • 1 улирал суралцах бол 600,000 йен, 2 улирал суралцах бол 1,320,000 йены баталгаа гаргана
  • Данс эзэмшигч өөрөө бол ажлын болон цалингийн тодорхойлолт хавсаргах (англи хэл дээр, тамгатай байх)
  • Данс эзэмшигч эцэг эх бол эцэг эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт хавсаргах (англи хэл дээр, тамгатай байх)
  • Дансны тодорхойлолт сүүлийн 2 сард авсан байх

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлөх бөгөөд оюутны байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна. Амьжиргааны зардал 1 улирал – 600.000 йен, 2 улирал – 1.320.000 йен болно.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 15.00 цаг хүртэл.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст авчирч өгөх ба материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Риккё их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Риккё их сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X