Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Оюутны нийтийн тээврийн цахим төлбөрийн карт захиалга

Огноо: 2022-02-15

2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд “Оюутны U Money” автобусны карт захиалга болон сунгалтаас хоцорсон оюутнууд анхаарна уу. 

Энэ хаврын улирлын 2 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 4-нийг хүртэл Даваагаас Баасан гарагуудад 09:00-12:00, 13:30-16:00 цагийн хооронд шинэ карт захиалгын материалыг хүлээн авна. Карт захиалахад дараах зүйлсийг анхаарна уу. 

Үүнд:  

Шинэ карт захиалга 
  • Өмнө нь карт захиалганд огт хамрагдаагүй байх  
  • Мэдүүлгийн маягтыг татаж аваад бөглөсөн байна. Энд дарна уу. 
  • Иргэний үнэмлэхний хуулбар /А4 цаасны голд хэвлэсэн байх/ 
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /УБ-д оршин суудаг болон түр оршин суугчийн тодорхойлолт байх/
  • Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана. Гүйлгээний утга дээр регистрийн дугаараа бичнэ./ 

*Оюутны нийтийн тээврийн цахим картаар сард 22 удаа үнэ төлбөргүй зорчих боломжтой. 

Картын сунгалт 
  • Картаа сургуульдаа өгөх шаардлагагүй.  
  • Дараах дарааллын дагуу мэдээллээ үнэн зөв бичиж  (enkhtaivan_ts@num.edu.mn) цахим хаягаар илгээнэ. 
  • Картын 16 орон бүхий тоог бичнэ (Жич. 1610 0000 1000 2000) 
  • Регистрын дугаар бичнэ (Жич. ИП97010200) 
  • Овог нэрээ бүтэн бичнэ (Жич. Батболд Анхбаяр) 
  • Бүрэлдэхүүн салбар сургуулийн нэр бичнэ (Жич. МУИС ХШУИС) 
  • Цахим хаягаа бичнэ
  • Утасны дугаараа бичнэ
  • Сунгалтын төлбөрөө онлайнаар шилжүүлэх боломжтой бөгөөд гүйлгээний утга дээр Утасны дугаар+ U Money картын 16 оронтой тоог бичнэ. Сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг зөвхөн УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тушаана.
  • Тухайн оюутны нэр дээр бүртгэгдсэн картаас зөрсөн тохиолдолд тухайн карт сунгагдахгүй бөгөөд оюутан өөрийн нэр дээр бүртгэлтэй картын дугаарыг хэрэглэгчийн төвөөс лавлан мэдэх боломжтой. 
  • Карт сунгалттай холбоотой мэдээллийг 7015-1289 утсаар лавлана. 
Карт дахин захиалах 

2021-2022 оноос өмнө захиалсан картаа гээсэн, гэмтээсэн, дахин захиалах тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт нэрсээ өгнө. МУИС-ийн хичээлийн 2-р байрны 110 тоотод хандана. Мөн (enkhtaivan_ts@num.edu.mn) цахим хаягаар сунгалтын мэдүүлгийг бичиж илгээнэ. 

Жич. 2021-2022 оны намар авсан шинэ картаа гээсэн, гэмтээсэн, дахин захиалах тохиолдолд дараах төвүүдээс шууд идэвхжүүлэн авна. Сунгалтын мэдээлэл илгээх шаардлагагүй. 

  • Дүнжингарав Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 
  • Драгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 
  • Мишээл экспо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 
  • 6 буудал/Оргил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 
  • Баянгол/3.4-р хороолол Имарт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 
  • Баянхошуу дэд төв Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 

Санамж: Сунгалтын мэдээлэл илгээсэн тохиолдолд хэрэглэгчийн төвд өөрийн биеэр очин идэвхжүүлнэ. 

Хэрэглэгчийн төв: 

  • Хэрэглэгчийн төв нь “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн төв байр (Нийслэлийн засаг захиргааны IV байр)-ний 3 дахварт байрлана. 
  • Даваа-Баасан гарагуудад 9:00-18:00 цагт ажиллана. Бямба, ням гарагт амарна. 
  • Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнууд өөрийн нэр дээрх картыг шалгахдаа смарт картын хэрэглэгчийн төв 70151289, 78111289 дугаарт хандан өөрийн карт мөн эсэхийг шалгуулах боломжтой. 

МУИС-ийн цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнтэй 75754400-1512 утсаар холбогдоно уу.  (enkhtaivan_ts@num.edu.mn) 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X